"Ломбардууд иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлдэг, хүү хэт өндөр тогтоохоо болино"

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

"Ломбардууд иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлдэг, хүү хэт өндөр тогтоохоо болино"

"Ломбардууд иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлдэг, хүү хэт өндөр тогтоохоо болино"

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль батлагдсантай холбоотой ажлын хэсгээс өнөөдөр /2022.11.04/ мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Энэ хууль батлагдснаар жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүст хуулийн зохицуулалт бий болно гэсэн үг. Тиймээс энэ салбарын үйл ажиллагаа бүрэн зохицуулалтгүй явж ирсэн. Хэрэглэгч талаас эд хөрөнгөө зохих хэмжээндээ үнэлүүлж чадахгүй алдах, өндөр хүүтэй мөнгө зээлэх зэрэг асуудал тулгардаг.

Нэгдүгээрт, зээлийн хүүг дураар тогтоодог байдлыг халж байна. Гэхдээ төр шууд оролцоотой хүүг заана гэж ойлгож болохгүй.

Зөвлөл байгуулж, зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүд зээлийн хүүгийн бодлогыг ил тод тавина. Мөн нөгөө талаар зөвшөөрөл олгохоос илүүтэй бүртгэлжлүүлж, үйл ажиллагааг нь хэвийн явуулах тал дэээр анхаарна. Ингэхдээ тодорхой хувь хэмжээг тогтоож түүнд нийцсэн орлоготой нэгжүүдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин түүнээс бага орлоготой бол орон нутгийн захиргаанаас бүртгэх зохицуулалт хийхээр төлөвлөж байна.

Мөн барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байхад хулгайн бүтээгдэхүүнийг ломбардуудад их тавьдаг. Үүнд мөн эрхзүйн талаас хэрэглэгч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Монгол Улсад 1000 гаруй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байдгаас жилд дунджаар 2.5 сая хүн үйлчлүүлдэг гэх албан бус статистик бий. Энэ нь эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг илтгэж байна.

Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж буй хүмүүст Санхүүгийн зохицуулах хорооноос байнга мэдээллээр хангах асуудлыг ч авч үзсэн байгаа.

Ингэснээр татвар төлдөг, баталгаатай барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нэвтэрнэ гэж ойлгож болно. Иргэд өөрийн хөрөнгөө барьцаалж зээл авч байгаа тохиолдолд хэрэглэгч талаасаа хохирох ёсгүй. Мөн бизнес эрхлэгч ч ашигтай ажиллах ёстой. Тэгэхээр энэ бүхэн эрхзүйн зохицуулалттай болж байна.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин:

-Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах хууль нь ломбардуудад хамгийн шаардлагатай эрх зүйн орчинг бүрдүүлж байна. Засгийн газраас өргөн барьсан энэхүү хуулийн төсөл нь эрх зүйн хүрээнд бүхий л асуудлыг авч үзсэн байгаа. Цаашид барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хүү, нөхцөл, бүртгэлжүүлэх асуудлыг илүү боловсронгуй болгоход анхаарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж