Халимагт тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Халимагт тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж байна

Халимагт тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөж байна

Волга мөрний сав газрын доод хэсгээр суурьшсан Ойрад болон Халимагийн идэвхтнүүд өөрсдийн бүрэн тусгаар тогтнолын төлөөх баримт бичгийг баталж, ард иргэддээ тарааж эхэлжээ. Тэд колончлолын хараат байдлаас ангижрахыг шаардаж, олон үндэстний салан тусгаарлах үзэл сэргэж буйтай холбоотойгоор тусгаар тогтнолоо зарлаж, ОХУ-аас гарахыг хүсч буйгаа зарлав.

ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Бүгд найрамдах Халимаг улс нь 2015 онд нийслэл Элиста хотдоо конгрессыг байгуулсан. Конгрессын зарим гишүүн 2021 онд баривчлагдан, шоронд орсон бол зарим нь гадаад руу зугтжээ.

“Бүгд найрамдах Халимаг улсын тусгаар тогтнолын тунхаглал”-д гадаадад байгаа, Орост байгаа хэд хэдэн төлөөлөгч гарын үсэг зурсан. Тухайлбал, Халимаг хэлний хөгжлийн төвийн захирал асан Арслан Санджиев, “Яблоко” либерал намын орон нутгийн тэргүүн Батыр Боромангаев зэрэг нөлөө бүхий төлөөлөгч гарын үсэг зуржээ. Владимир Довданов, Эрэнцэн Должаев, Алберьт Сарапов зэрэг бүс нутагтаа танигдсан улстөрчид мөн үүнд багтана.

Тус тунхаглал нь ЗХУ-ын дэглэм унахаас өмнө Зөвлөлт Халимагийн дээд зөвлөлөөс баталсан өөр нэг тунхаглалын нэмэлт юм. Тухайн үед Халимагийн төрийн хууль ёсны, ардчилсан бүрэн эрхт байдлын төлөө ард түмний төлөөлөгчид саналаа өгч байжээ. Анхны тунхаглалын зарчмууд Халимагт хэзээ ч хэрэгжиж байгаагүй гэж Европын монгол угсаатны улс төрийн өнөөгийн төлөөлөгчид үзэж байна. Шинэ тунхаглалд Путины дэглэмд тавих үндсэн шаардлагуудыг багтаажээ. Кремлийн хөндлөнгийн оролцоо, улс орны төвлөрөл, цэрэгжилтээс халимагуудыг чөлөөлөх тухай тунхаглалд дурдсан.

Тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид нийт таван зүйлийг буруутгажээ. “Asia news” хуудсанд мэдээлснээр, тус тунхаглалд иргэдийн эрхийг үл тоомсорлож, байнга хэлмэгдүүлж байсан талаар дурдсан. Мөн Сталины үед болон түүнээс хойш халимагуудыг цөлж байсан тухай, хууль бусаар булаагдсан газрын тухай дурджээ.

Эх сурвалж: ASIA NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
150
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж