“Тэрбум мод” төслийн хүрээнд 10.2 сая мод тарьсан"

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

“Тэрбум мод” төслийн хүрээнд 10.2 сая мод тарьсан"

“Тэрбум мод” төслийн хүрээнд 10.2 сая мод тарьсан"

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар өнөөдөр /2022.11.04/ мэдээлэл хийлээ. 2022 онд хийж, хэрэгжүүлсэн ажил, тарьсан модны статистик мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газраас өгч байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцож, НҮБ-ын ногоон индрээс хүн төрөлхтний өмнө Монгол Улс тэрбумаар тоологдох мод тарина гэдгээ мэдэгдсэн.

Ингэснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлэх талаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” зарлигийг 2021 оны аравдугаар сард гаргасан билээ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ТӨҮГ ОЙН ИННОВАЦИЙН ПАРК-ЫН ЦОГЦОЛБОР НЭЭСЭН

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:

-БОАЖЯ жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагаас хөрөнгө татан төвлөрүүлэх, оновчтой зарцуулах тал дээр “Байгаль хамгаалах итгэлцлийн сан”-г байгуулаад ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн долдугаар сард ойн агентлагийг албан ёсоор байгуулсан. Мөн баруун бүсийн таван аймгийн долоон суманд анжис модны нүх ухагч иж бүрдэл авч, 21 хүлэмжийн хамт нийлүүлээд байна.

Дараагийн ажлуудын тухайд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирэх 10 жилд 100 сая мод тарьж ургуулах зорилтын хүрээнд “Ойн инновацийн парк”-ыг байгуулахаар төлөвлөж, ажиллаж эхэлсэн.

Ойн генетик бүхий сүүлийн үеийн технологитой цогц байгууламжийг бий болгохоор эхлээд байна. 2022 оны намрын үндэсний мод тарих өдрөөр уул уурхайн компаниуд хамтран 2.5 сая мод тарих ажлыг эхлүүлсэн байгаа.

НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 10.2 САЯ МОД ТАРИВ

Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.БАТХҮҮ:

-“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээр 39 нэр төрлийн модлог ургамлын 12.12 тонн үрийн нөөцийг бүрдүүлээд байна. Энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 4.5 дахин нэмэгдсэн. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 306 мод үржүүлгийн газарт 45.8 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн байна.

2021 оны намар, 2022 оны хавар, намрын улирал улсын хэмжээнд 10.2 сая мод тарьж ургуулаад байна.

Улаанбаатар хотын хэмжээнд 1.3 сая мод, Төв аймаг 906.1 мянган мод, Зөвхөн аймаг 74.1 мянган мод тарьснаас гадна “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2.2 сая модны тарьц ургацыг бэлдээд байна. Аймгуудаас Сэлэнгэ аймаг бүрдүүлсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.

“Тэрбум мод” хөдөлгөөний хяналтыг сайжруулах хүрээнд terbummod.mn, modlog.mn сайтуудыг ажиллуулж байна.

Монгол улсын ногоон хөгжлийн зорилт, тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд энэхүү хөдөлгөөн чухал үүрэгтэй. Тиймдээ ч бүс нутгуудын хэмжээнд хамтын ажиллагааг эхлүүлж байгаа. Сангийн үйл ажиллагааны тухайд энэ сарын дунд хүртэл санал хүлээж авч нийт 1.8 тэрбум төгрөгөөр төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Хасбанк, Худалдаа хөгжлийн банк магадлан итгэмжлэгдэж ногоон хөгжлийг дэмжих зээлийг олгож эхэлсэн. Ингэснээр нүүрстөрөгчийн зах зээлд Монгол Улсын иргэд, аж ахуй нэгж нэгдэх бүрэн боломжтой болж байна.

МОД ТАРЬЖ, УРГУУЛАХ БОГИНО ХУГАЦААНЫ СУРГАЛТАД 23,8 МЯНА ХҮН ХАМРАГДСАН

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.ОЮУНСАНАА:

-БШУЯ, БОАЖЯ хамтран 1000 сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлээд дуусч байна. Эдгээр хүмүүс нь орон нутагт өөрсдийн сурсан зүйлээ хуваалцаж, чиглүүлж ажиллана. Мөн яамдаас гадна ойн чиглэлийн судлаачид хамтран ажилласан байгаа. Хүний нөөцийн хувьд МУИС мөн давтан сургах чиглэлийг гаргаж 52 оюутан элсээд байна. ХААИС, БХЯ-тай хамтран сургалтуудыг мөн зохион байгуулж ажиллаж байна.

Нийт 23.8 мянган хүнд мод тарьж, ургуулах сургалтыг танхимын болон зайн сургалтад хамруулсан. Ийнхүү зургаан чиглэлд хэрэгжээд байгаа үндэсний хөдөлгөөний явцын талаар мэдээллүүдийг цахим хуудаснаас дэлгэрүүлэн харах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж