НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пёньяны асуудлаар хуралдана

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пёньяны асуудлаар хуралдана

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Пёньяны асуудлаар хуралдана

Хоёр Солонгос хоорондын харилцаа өнгөрсөн өдрүүдэд хурцдаж, Умард тал 23 удаа пуужин харвалаа. Тиймээс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг хуралдуулах шийдвэрийг АНУ өнөөдөр /2022.11.04/ гаргажээ. Их Британи, Франц, Албани, Ирланд, Норвеги зэрэг зөвлөлийн гишүүн орон энэ шийдвэрийг дэмжсэн байна.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Хойд Солонгосын цөмийн туршилт, пуужин хөөргөлтийг хориглоод удаж буй. Санхүүжилтийг нь таслан зогсоох зорилгоор Пёньяны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд зөвлөлийн 15 гишүүн Хойд Солонгостой харилцах тактик дээрээ хоёр хуваагдаад байна. Тодруулбал, БНХАУ, ОХУ хоёр нэмэлт хориг арга хэмжээ авах гэсэн НҮБ-ын оролдлогыг эсэргүүцэж, хориг тавьсан юм.

Хойд Солонгос улс өчигдөр /2022.11.03/ өглөө орон нутгийн цагаар 07:40-д алсын тусгалын баллистик пуужин харвасан. Пуужин ойролцоогоор 760 км нисч, 1920 км өндөрт гарчээ. Гэвч уг пуужин бүтэлгүйтэж, замдаа далайн усанд унасан гэж Өмнөд Солонгосын арми мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Японы засгийн газар хойд нутгийн оршин суугчдад онцгой байдлын сэрэмжлүүлэг өгчээ. Японы Батлан хамгаалахын сайд Ясуказу Хамадагийн мэдэгдсэнээр пуужин Японы арлуудыг гатлаагүй, харин Япон тэнгисийн дээгүүр алга болсон байна.

Эх сурвалж: REUTERS, BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж