Амбер Херд твиттерээ идэвхгүй болгов

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Амбер Херд твиттерээ идэвхгүй болгов

Амбер Херд твиттерээ идэвхгүй болгов

Элон Маск Твиттерийг худалдаж аваад хэдхэн хоног өнгөрч байна. Тэгвэл түүний экс найз бүсгүй Амбер Херд твиттер хуудсаа идэвхгүй болгосон бололтой. “realAmberHeard” нэртэй түүний хуудас өчигдрөөс /2022.11.03/ эхлэн хайлтад гарч ирэхээ больжээ.

Амбер Херд яагаад твиттерээ идэвхгүй болгосон нь тодорхойгүй. Жонни Деппээс салах шүүх хуралтай холбоотойгоор твиттерт хэл аманд их өртсөнтэй холбоотой байж магадгүй гэж хэрэглэгчид үзжээ. Эс бол экс найз залуу нь Твиттерийн босс болсон тул Амбер Херд нэгийг бодсон байж магадгүй аж. Амбер Херд, Элон Маск нар 2016 онд болзож эхлээд 2018 онд салсан.

Элон Маск твиттерийн цэнхэр тэмдэгийг найман ам.доллараар үнэлсний дараа олон алдартан энэ өөрчлөлтийг эсэргүүцсэн. Аймшгийн зохиолч Стивен Кинг, дуучин Тони Брэкстон, жүжигчин Миа Фарроу, жүжигчин Жамила Жамил зэрэг алдартан эсэргүүцлээ илэрхийлж, твиттерээс гарна гэжээ.

Цэнхэр тэмдгийн хураамж Даваа гаригаас эхлэн албажина гэж “Bloomberg” мэдээлэв.

Дашрамд дурдахад, Элон Маск зардал танах төлөвлөгөөний хүрээнд энэ долоо хоногийн эцэс гэхэд 3700 орчим ажилтнаа халахаар болжээ. Мөн хаанаас ч ажиллаж болдог зарчмыг халахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж