Г.Баасан: Улс төрийн зорилгоор "хутгалж" болохгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Г.Баасан: Улс төрийн зорилгоор "хутгалж" болохгүй

Г.Баасан: Улс төрийн зорилгоор "хутгалж" болохгүй

Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо өчигдөр /2022.11.03/ хуралдаж, өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нарын өмгөөлөх эрхийг хасчээ. Энэ талаар өмгөөлөгч Г.Баасангаас тодруулахад "Монголын өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хурлаар өчигдөр миний өмгөөлөх эрхийг хасах шийдвэрийг гаргасан.  Иргэн Ч.Мөнхбаярын хэрэг дээр шударгаар хандаж, ажилласан учраас ийм шийдвэр гаргаж байгаа юм байна. Энэ хүмүүстэй хуйвалдаж, муу муухайг нь хэлэхгүй байх ёстой юм байна. Муу үйлдлийг дагасан хүн сайн явдаг болж. Миний хувьд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, гомдол гаргана.

Улс төрийн зорилгоор амьдрал руу нь дайрч, "хутгалж" болохгүй шүү дээ. Монголын өмгөөлөгчдийн холбоо биднээс татвар авдаг байгууллага. Өмгөөлөгчдийнхөө эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл улс төрийн зорилгоор ийм шийдвэр гаргаж байна. Би зургаа дахь жилдээ өмгөөлөгчөөр ажиллаж байна. Гэхдээ одоогоор шийдвэрээ аваагүй байна. Шийдвэр нь 14 хоногийг дотор ирэх юм гэнэ лээ" гэв.

Түүнийг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр өмгөөлөх эрхийг нь хассан юм байна.  Өмгөөлөгч Г.Баасан, А.Батдорж нар 2022 оны дөрөвдүгээр сараас эхлэн иргэн Ч.Мөнхбаярын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж