Цэргийн ангиудыг бүрэн камержуулъя!

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Цэргийн ангиудыг бүрэн камержуулъя!

Цэргийн ангиудыг бүрэн камержуулъя!

Хугацаант цэргийн албанд мордсон залуус дарамт шахалтаас болж бусдын амиа алдах эсвэл амиа хорлох явдал цөөнгүй гарсан.  Эцэс сүүлдээ энэ асуудалд эмзэглэдэг, анхаарда,г, хариуцлага тооцдог хүнгүй болсон. Тэгвэл  УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.11.03/ хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар Бригадын генерал С.Ганбямбыг томилох асуудлыг хэлэлцэх үеэр  хугацаат цэргийн албанд цэргүүд амиа алдаж байгаа асуудлыг яаралтай таслан зогсоохыг гишүүдээс сануулсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Цэргийн албанд татагдаж очоод амиа алддаг асуудал олны анхаарлын төвд байсан. Бид асуудал гарахад шуугиад өнгөрдөг биш байнгын хяналттай байх ёстой. Хүний эрхийн дэд хороо хуралдаж ЗХЖШ-д чиглэл өгсөн. Хүний эрх талаасаа цэргүүдийг хатуу дэглэм журамтай байлгаж болохгүй. Ар гэртэй нь тогтмол холбоотой байлгах ч ёстой" гэх шүүмжлэл дайсан.  Түүний хариуд Бригадын генерал С.Ганбямба "ЗХЖШ ард иргэдийн гомдол саналыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулж байгаа. Мөн хугацаат цэргийн ангиудын бүх обьектуудыг бүрэн камержуулахаар ажиллаж байна. Ар гэртэй нь байнгын холбоотой байхад ч анхаарна. Цэргийн ангиудад тусгай утас байршуулах талаар яригдаж байгаа. Цаашид цэргийн албаны осол гэмтлээс сэргийлж, болзошгүй байдлаар амиа алддаг асуудлыг багасгахад онцгой анхаарах төлөвлөгөөтэй байгаа"-гаа дуулгасан. Өмнөх ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг "Хүмүүжилгүй хүүхдүүд ирж байгаа тул сургах шаардлагатай" гэх агуулгатай тайлбар хэлснээсээ болоод олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байсан удаатай. 

СТАТИСТИК ТООНД БУС АСУУДЛЫН СУУРЬ ШАЛТГААНД АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Армид алба хаах үедээ амиа алдсан жишээг дурдвал дуусахгүй. Эрүүл саруул, чийрэг биетэй эрс цэрэгт татагддаг ч чухам яагаад амиа алддагт хариулт өгдөг албаныхан байдаггүй. Асуудал гарсан бол албаны дарга, хариуцагч хэн нэгнийг ажлаас нь чөлөөлөөд өнгөрдөг явдал жишиг болтлоо тогтсон.

Он гарснаас хойш олон нийтэд ил болсон цэрэг амиа алдсан 10-аад тохиолдол бий.

Тухайлбал,

  • Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч 18 настай Н /2022.06.16/ 16:00 цагийн үед эмнэлэгт яаралтай түргэн тусламж авахаар ухаангүй хүргэгдэн иржээ. Ингээд 6-7 цаг үргэлжлэх мэс засалд орсон ба эмч нарын баг ходоодыг нь бүрэн авсны улмаас амиа алдсан.
  • Цэргийн алба хаагч 15 давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага долдугаар сарын 13-ны өдрийн 09.10 цагт иржээ. Цагдаагийн ерөнхий газраас "Өмнөговь аймаг дахь цагдаагийн газраас хэргийн газрын үзлэг явуулж, 19 настай, эрэгтэй Н амиа алдсан нөхцөл байдал тогтоогдсон.
  • Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн байлдагч /2022.08.01/ тогонд цохиулж нас барсан. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад "Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн дэд ахлагч харамсалтайгаар нас барсан гэдэг мэдээллийг өгч байв.
  • Дорнод аймагт цэргийн алба хаагч /2022.08.06/ усанд осолдон амиа алдав. Тодруулбал, Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байх ЗХЖШ-ын харьяа 327 дугаар ангийн алба хаагч Хэрлэн голын усанд живж нас барсан.
  • Сүхбаатар аймгийн Онгон суман дахь хилийн цэргийн 0184 дүгээр ангид 2022 оны нэгдүгээр ээлжээр Дорноговь аймгаас татагдсан 21 настай байлдагч наймдугаар сарын 11-ний өдрийн 18 цагийн үед цэргийн малын суурьт үүрэг гүйцэтгэж байх үедээ мориноосоо унаж, ухаангүй байдалтай олдож, хүнд гэмтсэн.
  • Хамгийн сүүлийн жишээ бол Увс аймгийн 0245 дугаар цэргийн ангийн байлдагч есдүгээр сарын 29-нд модноос боомилсон байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан.

Эдгээрээс гадна нийтэд ил болоогүй олон тохиолдол байгааг үгүйсгэхгүй. Угтаа эх орныхоо төлөө зүтгэх тангараг өргөдөг эрс энхийн цагт учир битүүлгээр нас бардаг нэг ч тохиолдол бай х ёсгүй. Тиймээс ЗХЖШ үүнд онцгой анхаарч хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай. Нэн ялангуяа цэргийн ангиудыг цэцэрлэг шиг камержуулахгүйгээр хэн нэгнийг дарамтлаж, дэглэж буй үйлдлийг хянах боломжгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж