ДАШТ-ээс медаль хүртсэн жүдочид, бүжигчдийг хүлээн авч уулзжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

ДАШТ-ээс медаль хүртсэн жүдочид, бүжигчдийг хүлээн авч уулзжээ

ДАШТ-ээс медаль хүртсэн жүдочид, бүжигчдийг хүлээн авч уулзжээ

Жүдо бөхийн 2022 оны ДАШТ-д манай бөхчүүд урамтай барилдаж, алт, мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн амжилтаар багийн дүнгээр дөрөвт жагссан. Тухайлбал, Ц.Цогтбаатар олимпоос хүрэл медаль хүртсэн амжилтаа ахиулж, жүдо бөхийн тав дахь дэлхийн аварга болсон бол Э.Ариунболд 60 кг-ын уламжлалыг үргэлжлүүлж, мөнгөн медальтай ирсэн юм. Мөн Л.Энхрийлэн Д.Сумъяа аваргын залгамж халааг авч явж чадна гэдгээ харуулан дэлхийн дэвжээнээс анхны хүрэл медалиа хүртсэн билээ.

Жүдо бөхийн дэлхийн медальт тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр хүлээн авч уулзан шагнаж урамшууллаа. Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай, шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар нар байлцав.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Б.Баттүшиг Тамирчдын комиссын зүгээс хийж хэрэгжүүлдэг ажлуудыг танилцуулж, тамирчдын сурч боловсрох боломжуудын талаар мэдээлэл өглөө.

Мөн “Тамирчид өндөр амжилт гаргах тусам ёс суртахуунтай байж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэх хэрэгтэй” гэдгийг Ерөнхийлөгч Б.Баттүшиг сануулан хэлж, Парисын олимпын мөчлөгт жүдогийн тамирчдыг бүх талаар дэмжиж туслахаа илэрхийлэв.

Өнгөрсөн аравдугаар сард болсон бүжгийн спортын ДАШТ-д манай тамирчид амжилттай оролцож, түүхэн дэх анхны медалиа хүртсэн. ДАШТ-д амжилт гаргасан бүжигчдийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Тамирчдын комиссын дарга Д.Отгондалай нар байлцав.

Энэ үеэр Латин формейшн төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн “Moon Dance” хамтлагийг МҮОХ-ны “Олимпын алдар” одонгоор шагнаж урамшууллаа.

Мөн ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлсэн “Star Dance” хамтлагийг Олимпын алтан медалиар, ХААИС-ийн дэргэдэх “Хатан туул” хамтлагийн багш дасгалжуулагч Г.Цолмонг мөн Олимпын алтан медалиар шагнасан юм.

“Moon Dance” хамтлагийн дасгалжуулагч О.Саранхүү шагналаа гардан авсны дараа “Сэтгэгдэл үнэхээр өндөр байна. Спорт, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд тууштай зүтгэсний үр дүн гарлаа гэж бодож байна.

“Moon Dance” хамтлагийн хувьд ДАШТ-д найман удаа оролцож, дөрвөн удаа финалдсан ч хараахан медаль авч чадахгүй байсан. Тиймээс өөрчлөлт хийж, медальд хүрэх ганц л зорилго бидэнд байлаа.

Энэ жилийн хувьд бид бусад хамтлагаас өөр байх ялгарал, ондоошилоо харуулах гэж хичээсэн нь медальд хүрэх үндэс болсон болов уу. Бидний гаргасан амжилтыг үнэлж, шагнаж урамшуулсан олимпын хорооны хамт олондоо талархсанаа илэрхийлье” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж