“С.Эрдэнэ, Х.Баттулгын хэн нь ч байсан эвлэрч, ойлголцох ёстой”

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

“С.Эрдэнэ, Х.Баттулгын хэн нь ч байсан эвлэрч, ойлголцох ёстой”

“С.Эрдэнэ, Х.Баттулгын хэн нь ч байсан эвлэрч, ойлголцох ёстой”

 УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эвлэрэхээр болсон гэсэн мэдээлэл тарсан.  Гэхдээ наанаа С.Эрдэнэ энэ мэдээллийг эсэргүүцэж байгаа. Та С.Эрдэнэ даргатай ойр харилцаатай, ҮБХ-ны дарга. Тэд яг эвлэрэхээс болсон уу?

-Ер нь эвлэрэх хэрэгтэй. Бид үнэт зүйл, үзэл баримтлал дээр нэгдэж, нийлж байна. Тэрний тал, энэний тал гэж байх ёсгүй.  Цаана нь АН-ын дэмжигчид гишүүд байгаа. Хэн нь ч байсан аль болохоор хэл амаа ололцож, хоорондоо ярилцаж ойлголцож явах ёстой.

-АН эвлэрэх ёстой гэлээ. Гэхдээ С.Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эвлэрлийг гишүүд дэмжигчид нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ. М.Тулгат гэхэд С.Эрдэнэ АН-ыг “наймаалцаж байна” гэж буруутгаж байгаа?

-Хэн нэгний өмнөөс тэр нь тэгж байна гэж өмнөөс нь тайлбар хийх, хүсэл сонирхол алга. Тэр хүмүүсээс нь өөрсдөөс нь тайлбар аваарай. АН нэгдэж нийлэх, эвлэрэх, үнэт зүйл үзэл баримтлалаар нэгдэх ийм л зүйл рүүгээ явж байна. Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хурал хуралдах шаардлагатай байсан. Тэрний дагуу улс төрийн зөвлөл хуралдсан. Хурал 70-80 хувийн ирцтэй байсан. Богинохон хугацаанд хурал зарлахад гишүүд идэвхтэй оролцсон.

-ҮБХ-ны хурлаар ямар шийдвэр гарсан бэ.  АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нарыг чөлөөлөхөөр болсон гэх мэдээлэл үнэн үү?

-Энэ оны гуравдугаар сарын 31-нд АН-ын дүрмийг шинэчилж Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн. Үүний дагуу үйл ажиллагаа явж байна. Намын бүтэцдээ өөрчлөлт оруулах хүрээнд дэд дарга нар чөлөөлөгдсөн. Цаашдаа улс төрийн зөвлөлөө байгуулаад явна. Шинээр дэд дарга нар бий болно. Нэг сарын өмнө ҮБХ бүрдэж, даргыг нь сонгож, томиллоо. Үйл ажиллагаа дэс дараатай болж байна.

-Та АН-ын ҮБХ-ны даргын хувьд  дараагийн ҮБХ-г хэзээ хуралдуулах вэ. Намын шинэ дүрмээр намын даргыг ҮБХ-ны хурлаар шийдвэрлэх өөрчлөлт орсон. Шинэ даргын асуудал хэзээ яригдах вэ?

– ҮБХ бол эрх бүхий байгууллага, мөн төлөөллийн төв байгууллага болсон. ҮБХ нь АН-тай холбоотой бүх асуудлаар шийдвэр гаргах эрхтэй. ҮБХ цаашид байнга хуралдах бодолтой байна. Сардаа нэг удаа, нэг сард хоёр удаа ч юм уу хуралдана. Өөрөөр хэлбэл, УИХ-ын жишгээр ажиллах төлөөллийн төв байгууллага болсон. Үүн дээр мэдээж АН-ынхаа удирдлагынхаа асуудлыг яах уу гэдгээ ярилцаж, шийддэг. Журам боловсруулаад явдаг жишиг байгаа.

-Таны хувьд дараагийн даргыг хэн байгаасай гэж бодож байна вэ. АН-ын хуулийн зөвлөх О.Баасанхүү С.Эрдэнийг дарга байх эрхгүй гэж хэлсэн шүү дээ?

-Энэ бол АН-ын дотоод асуудал. С.Эрдэнэ дарга үүрэг хүлээсэн хүн. Ажлаа хийгээд явж байна. АН-ын дарга гэдэг бол хариуцлагатай албан тушаал. 2020 оноос эхлэн АН-ын даргаар С.Эрдэнэ байсан. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдсөн зүйл байхгүй. Дүрмийнхээ өөрчлөлтийг хийсэн. ҮБХ дүрмийн өөрчлөлтөө бүртгүүлсэн. Тэр нь амжилттай, амжилтгүй янз бүр байлаа. Гадна дотнын оролцоо байна гэж үзэж байгаа.

Тэгээд бүх зүйлд хариуцлагатай хандах ёстой. Даргын асуудал нь хэд дэх ч асуудал юм. Үнэт зүйл үзэл баримтлалдаа нэгдэх нь хамгийн чухал.

-Та бүлгийн даргатайгаа ойлголцож чадсан уу. Шинэ тамга хийлгэсэн талаар О.Цогтгэрэл мэдээлсэн. Тэгэхээр таны тамга хүчингүйд тооцогдох уу?

-Бүх юм хуулийн дагуу явах ёстой. Тодорхой хэдэн хүмүүс Цэцэд хандсан байгаа юм билээ. Бид олон намын системтэй, нэг намын системд орохгүй байх хэрэгтэй. АН-аас УИХ-д 11 гишүүн сонгогдсон.  “Охин” намч  гэж бид ярьдаг. Цаашдаа нэг намын систем рүү орчхож магадгүй. МАН-ын дэд бүлэг ч юм уу, тэд нарын дохио заавраар ажилладаг хаана муухай юм хийхэд тэнд гүйдэг ийм АН-ын нэрийг барьсан хэдэн хүнтэй байж болохгүй.

Бүлгийн хурал гэхэд хоёр гурван хүн цуглардаг байдалтай явж байна. Нам нэгдээд бүх зүйл шийдэгдсэний дараа Үндсэн хуулийн Цэцэд хандсаны дараа энэ талаар ярилцана.

-Сангийн сайд асан С.Баярцогт мэдээлэл хийхдээ улс төрд идэвхтэй оролцохоо илэрхийлсэн. Улс төрийн хүрээнд АН-ын дараагийн даргаар С.Баярцогтыг болно гэх мэдээлэл гарч байна. С.Баярцогт одоогоор ҮБХ-ны гишүүн мөн үү?

-Одоогоор ҮБХ-ны гишүүн биш. Мэдээж, АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн үү үгүй юу гэдгийг мэдэхгүй байна. Ер нь гишүүн хэвээрээ байх. 500-аад хоног шийтгүүлээд явсан. Манай С.Баярцогт АН-д олон жил явсан. АН-ын талаар санал бодлоо илэрхийлэх нь өөрийнх нь асуудал.

-Таны хувьд эвлэрэх уулзалтад хэр их очиж байна вэ. Уулзалтаас ямар саналууд гарч байна вэ?

-Эвлэрэх, ойлголцох зүйл дээр байнга дэмжиж байгаа. Зарчимгүй байж болохгүй. Тохироо юм уу зөвшилцөх утгаар үнэт зүйл үзэл баримтлал дээрээ нэгдэх ёстой. Тэгэхгүй бол богинохон хугацаанд хэдхэн хүн ашиг хонжоо хардаг байж болохгүйг бидний өнгөрсөн үйл явдлууд харуулж байна. Эдгээрээс сургамж авч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж