502,495 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

502,495 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 200,573,634 төгрөгийн үнийн дүн бүхий 502,495 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.97%), "Хүрд" ХК (HRD +14.95%) болон "Хархорин" ХК (HHN +11.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -13.04%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.61%) болон "Ремикон" ХК (RMC -4.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын сангийн 53,973 ширхэг нэгж эрхийг 20,558,722 төгрөгөөр, 500 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 49,950,000 төгрөгөөр арилжааллаа.

Мөн багцын арилжаагаар 2,058,968 ширхэг үнэт цаасыг 1,540,108,064 төгрөгөөр арилжаалав.

ТOP-20 индекс 1.89 хувиар буурч, 34522.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,469,962,655,788 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж