2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 200,573,634 төгрөгийн үнийн дүн бүхий 502,495 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 18 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Тээвэр-Ачлал" ХК (ACL +14.97%), "Хүрд" ХК (HRD +14.95%) болон "Хархорин" ХК (HHN +11.26%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -13.04%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -9.61%) болон "Ремикон" ХК (RMC -4.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 53,973 ширхэг нэгж эрхийг 20,558,722 төгрөгөөр, 500 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 49,950,000 төгрөгөөр арилжааллаа.
Мөн багцын арилжаагаар 2,058,968 ширхэг үнэт цаасыг 1,540,108,064 төгрөгөөр арилжаалав.
ТOP-20 индекс 1.89 хувиар буурч, 34522.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,469,962,655,788 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ