Энэтхэгт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хааж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Энэтхэгт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хааж магадгүй

Энэтхэгт агаарын бохирдлын улмаас сургуулиудыг хааж магадгүй

Энэтхэгийн нийслэл Дели хотод агаарын бохирдол аюултай хэмжээнд хүрээд байна. Агаарын чанарын индексийн “хүнд” болон “аюултай” гэсэн ангилалд Дели хот багтаж буй тул иргэд сургуулиудыг хаах уриалга гаргажээ. Тус хот нь 20 сая оршин суугчтай.

“Хүүхдүүд сонгуульд санал өгдөггүй гэдгийг бид мэднэ. Гэхдээ Дели хотын удирдлагуудаас бүх сургуулийг нэн даруй хаахыг хүсч байна. Гурван хүүхэд тутмын нэг нь уушгины хүндрэлтэй байдаг манай улсын хувьд агаарын чанарын индекс 500-аас хэтрэх нь хэвийн үзэгдэл биш юм” гэж байгаль орчны идэвхтэн Вимленду Жа хэлжээ.

Агаарын бохирдлыг хянах төвөөс гаргасан мэдээллийг харвал агаарын чанарын индекс 450 давжээ. Энэ үзүүлэлт 400-аас хэтэрвэл эрүүл хүмүүст нөлөөлж, угаас өвчтэй хүмүүст ноцтой нөлөө үзүүлнэ гэж засгийн газар мэдэгдэв. Дели хотын зарим хэсэгт энэ индекс 800 хүрсэн гэх мэдээлэл байна. Барилгын ажлаас үүдэлтэй тоосжилт, тээврийн хэрэгслийн утаа, ургацын талбайг цэвэрлэхийн тулд хөрш зэргэлдээ мужуудад сүрэл шатааж буй зэргээс хамааралтайгаар Делигийн агаарын бохирдол туйлдаа хүрчээ. Нийслэл хотод тоосжилтын бохирдлыг хязгаарлах үүднээс энэ долоо хоногт барилгын ажлыг түр зуур зогсоогоод байна. Мөн иргэдийг аль болох гэрээсээ ажиллаж, гэртээ нүүрс, түлээний хэрэглээгээ багасгахыг эрх баригчид уриалжээ. Цаг агаар тогтуун, салхины чиглэл барагтай л бол өөрчлөгддөггүй зэргээс шалтгаалаад Делид агаарын чанар үе үе улам дорддог.

“Делигийн агаарын бохирдол бол хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг юм. Хариуцлага гэж зүйл энд огт алга” гэж нийгэм судлаач Сухел Сет хэлсэн.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж