Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг ажлаа олон улсад үргэлжлүүлж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг ажлаа олон улсад үргэлжлүүлж байна

Ц.Элбэгдорж цаазын ялын эсрэг ажлаа олон улсад үргэлжлүүлж байна

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүн юм. Тэрбээр цаазын ялын эсрэг байр суурьтай байдаг бөгөөд энэ ажлаа олон улсад үргэлжлүүлж байна.

Учир нь, Цаазын ялын эсрэг олон улсын комиссоос Малави улсын Ерөнхийлөгчид хандан энэ оны долдугаар сард цаазаар авхуулах шийтгэл ногдуулсан 22 хүний амийг өршөөх хүсэлт гаргасан байдаг. Энэхүү хүсэлтийн дагуу Малави улсын Ерөнхийлөгч Чаквера өнгөрсөн есдүгээр сард цаазаар авхуулах ялаар шийтгүүлсэн 22 хүнийг ялыг өөрчилжээ.

Малави улсын хүний эрхийн төлөөх тэмцэгчид болон парламентын гишүүд, Ерөнхийлөгч Чаквера нь  Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг хүлээн авч, олон улсын хүний эрхийн төлөө дугарч, цаазын ялын эсрэг ажиллаж буйд талархлаа илэрхийлжээ. Тус улс нь цаазын ялыг халах олон улсын конвецид нэгдэж орох бэлтгэлээ хангаж байгаа юм.

Мөн 2019 онд НҮБ-ын хүний эрхийн комиссоос Замби улсад зохион байгуулсан арга хэмжээнд Ц.Элбэгдорж оролцож, улс орнууд цаазын ялыг халахыг уриалж байсан юм. Түүний уриалгыг Малави улсын Ерөнхийлөгч нааштайгаар хүлээж авч, 22 хүнд оногдуулсан цаазын ялыг өөрчилсөн байна. Дашрамд дурдахад, Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед буюу 2012 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын Цаазаар авах ялыг халах тухай нэмэлт хоёрдугаар протоколд нэгдэн орсноор Монгол Улс цаазын ялыг хэрэглэхгүй байх үүргийг олон улсын өмнө хүлээх болсон билээ. Улмаар Монгол Улс Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан юм.

Б.БАТ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж