“Нүүрсний хулгайч нар 2 сая тонныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан”

Хуучирсан мэдээ: 2022.11.04-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай

“Нүүрсний хулгайч нар 2 сая тонныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан”

“Нүүрсний хулгайч нар 2 сая тонныг гаалийн бүрдүүлэлтгүй гаргасан”

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагаас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-УИХ-ын чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэж байна. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөлд нэг их наядыг хэмнэхээр тооцоо гаргасан. Нэг их наядыг хэмнэх нь бодитой хэмнэлт мөн үү. Ирэх оны төсвийг та том зургаар нь хэрхэн харж байна вэ?

-Ирэх оны төсөвт 1.5 их наядыг хэмнэнэ гэдэгт эргэлзэж байна. Үнэхээр бодит хэмнэлт болсон уу болоогүй юу гэдэг нь өөр хэрэг. Инфляци өсч, эдийн засгийн олон үзүүлэлт буурч, төгрөгийн ханш унаж, валютын ханш өссөн гээд олон сөрөг үр дагавар эдийн засагт ажиглагдаж байна. Гэтэл өмнөх онуудад улсын төсөвт хөрөнгө оруулалт нэрээр тооцоо судалгаагүй, зураг төсөвгүй олон тэрбумын хөрөнгө оруулалтын ажлыг хийсэн. Тэр нь эргээд 2023, 2024 оны төсөвт маш их ачаалал нэмлээ. Дээр нь эдийн засгийн гадаад нөхцөл байдал, хил боомтуудын гацаа, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хилийн нэвтрүүлэх чадвар, ОХУ-Украины дайнаас үүдсэн эдийн засгийн хямрал, геополитикийн шалтгаанаас үүдэн олон асуудлыг бид даван туулах ёстой.

-Ирэх оны төсвийн төсөлд 36.5 сая тонн нүүрс экспортод гаргахаар төлөвлөсөн. Хэт өөдрөгөөр төлөвсөн гэж эдийн засагчид шүүмжилж байна. Ирэх онд үнэхээр дээрх төсөөлөлд хүрч чадах уу?

-Цаасан дээр алтны экспортыг 17 тонн байсныг 20 тонн болгоно гэсэн зорилтыг ирэх оны төсөвт дэвшүүлсэн. 36.5 сая тонн нүүрс экспортолно гэдэг тоо тавьсан. Гэхдээ, үүнд эргэлзэж байна.

Хил боомтын үйл ажиллагаа сэргэж, урд хөрш хилээ нээвэл экспортлох боломж бүрдэх байх. Хилээ нээхгүй нөхцөл байдалд 36.5 сая тонн нүүрс экспортлох нь эргэлзээтэй асуудал.

Инфляци, үнийн өсөлт иргэдийн нуруун дээр ачаа болж байна. Өнөөгийн нөхцөлд инфляцийг нэг оронтой тоонд оруулж чадах уу?

-Би эдийн засагч биш учраас мэдэхгүй байна.

-МАН-ын гишүүд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах талаар ярилцаж эхэлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар та ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Би энэ талаар мэдээлэлгүй байна.

-Нүүрсний оффтейк гэрээг ил болгох асуудлыг Засгийн газраас ярьж байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ. Улс төрийн хүрээнд нүүрсний мафи бий болсон гэдэгтэй санал нийлэх үү?

-Нүүрсний мафи байгааг бүх хүн мэдэж байгаа. Өнөөдөр хоёр сая тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтгүй гарсан гэж байгаа. Мөн дээр нь оффтейк гэрээ буюу Эрдэнэс-Тавантолгойн гэрээтэй холбоотой асуудал бий. Урьдчилаад нүүрсээ зараад мөнгийг нь аваад “идчихсэн”. Нүүрсийг нь нийлүүлэхгүй байгаа.

Үүнээс болж хоёр улсын хоорондын харилцааны асуудал хөндөгдөнө. Оффтейк гэрээг зогсоох юм бол урд хөршийн компаниуд Засгийн газартаа асуудал тавина. Мэдээж Засгийн газар нь өөрсдийн компаниудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд эдийн засгийн олон эрсдэлийг үүсгэсэн шийдвэр гаргаж болохгүй.

-Та өнгөрсөн чуулганаар Эрдэнбүрэнгийн УЦС-ын төслийн удирдагчийг шүүмжилсэн. Ямар асуудлаар шүүмжлэх болов?

-“Эрдэнэбүрэн”-тэй холбоотой асуудал ярихгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж