"Цагдаа иргэдээ хамгаалах бус МАН-ын хамгаалалтын алба шиг ажилладаг"

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

"Цагдаа иргэдээ хамгаалах бус МАН-ын хамгаалалтын алба шиг ажилладаг"

"Цагдаа иргэдээ хамгаалах бус МАН-ын хамгаалалтын алба шиг ажилладаг"

“Зон олны нам”-ын дарга Э.Одбаяраас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-"NoDoubleStandard" хөдөлгөөнөөс Цагдаагийн ерөнхий газрыг татан буулгах шаардлагатай талаар мэдээлэл хийлээ. Чухам ямар үндэслэлээр татан буулгах ёстой вэ?

-Олон улсад хууль дүрмээ мөрдөхөө байсан, ужгирсан цагдаагийн байгууллагыг татан буулгаж, удирдлагын түвшинд шинэчлэн зохион байгуулдаг туршлага бий. Ингэхдээ эрх ашгийн зөрчилтэй, иргэдийн эрх чөлөөнд халдаж байсан албан тушаалтнуудыг томилохгүйгээр цоо шинээр байгуулах ёстой. Тэрнээс биш огт цагдаагийн байгууллагагүй, ширэнгэн ойн хуулиар амьдаръя гэж хэлээгүй. Одоогийн Цагдаагийн ерөнхий газрынхан өөрсдөө ширэнгэн ойн хуулиар бүх асуудлыг шийдэж байна. Хуулийг ялгавартай хэрэглэж, эрх мэдэлтэй албан тушаалтанд үйлчилж байна. Сүүлд гарсан зам тээврийн ноцтой ослуудыг харахад л Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү иргэдийг гүтгэж, мэдэгдэл хийдэг.

Цагдаагийн алба хаагчид иргэддээ зөв үлгэр жишээ үзүүлэх ёстой. Өнөөдөр бид үлгэр жишээ үзүүлээд явж байна. Бид хэвлэлийн бага хурал зарлахдаа хэргийн материалаас задалж, өөрсдийгөө хамгаалах зорилгоор мөрдөн байцаалтын үйл явцаас яриагүй. Гэтэл цагдаагийн байгууллага нь өдөр бүр нэг нэг дуулиан бэлдчихсэн байх жишээтэй. Ийм цагдаагийн байгууллага байж таарахгүй. Энэ бүхнийг хууль эрх зүйн орчноос нь эхлэн шинэчлэх цаг нь болсон.

-Та цагдаагаар өөрийгөө хамгаалуулж байсан уу?

-Цагдаагийн байгууллагыг шинэчлэх талаар ярихаар "Чи цагдаагаар хамгаалуулдаггүй юм уу" гэдэг. Иргэн хүн цагдаа, хууль хүчний байгууллагуудыг шинэчлэгдэхийг шаардах эрхгүй байдаг юм бэ. Хариу нэхээд байгаа юм уу. Тэд татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, ажиллаж байна. Цагдаагийн удирдлагууд нь хууль бус замаар хөлжиж байна. Энэ бүхнийг таслан зогсоох нь зөв шүү дээ.

Ядаж л энгийн алба хаагчид дарга нарынхаа хууль бус тушаалыг биелүүлэхгүй байх эрх зүйн хамгаалалтыг бий болгох хэрэгтэй шүү дээ. Нохойд барьдаг мод шиг доод тушаалын цагдаа нараа иргэдийн өөдөөс турхирдаг байж болохгүй.

"NoDoubleStandard" хөдөлгөөний гишүүдтэй холбоотой шүүх хурал маргааш болно гэсэн үү?

-Тийм. Шүүх хурал болохын өмнө олон нийтэд мэдээлэл хийж байгаа юм биш. Бид цагдаагийн байгууллагын шинэчлэлийн асуудлыг сүүлийн хоёр, гурван жил ярьсан. Мөн давхар стандарт, дайны эсрэг үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ асуудлын хүрээнд иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ. Үзэл бодлоо илэрхийлж байгаа иргэдийг дур зоргоор баривчлан саатуулж, хэрэг үүсгэх үйл явц руу орлоо гэдгийг л хэлж байгаа юм.

Тэрнээс биш асуудал үүсэхийн өмнөх өдөр попордог хүмүүсээс ялгаж салгах хэрэгтэй. Бид өмнө нь ярьж байсан асуудлаа л ярьж байна. Цагдаагийн байгууллагынхан иргэдээ хамгаалах бус МАН-ын хамгаалалтын алба шиг ажиллаж байна.

-Танай хөдөлгөөний гишүүдэд эрүүгийн хоёр, зөрчлийн зургаан хэрэг үүсгэсэн байгаа гэсэн үү?

-Миний хувьд хоёр эрүүгийн хэрэгт холбогдсон. Мөн зөрчлийн зургаан хэргийн таван хэрэгт би хамаатай. Эдгээр хэргийн нэг нь ОХУ-ын Элчин сайдын яамны гадна байрлах самбарт халдсан гэсэн бол дөрөв нь зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа. Зөрчлийн шийтгэл 10 орчим бөгөөд бүгд 20 удаагийн шүүх хурлаар орсон. Нийт 48 цаг баривчилсан зургаан хүний нэг нь би. Мөн 30 хоног цагдан хоригдсон хоёр хүний нэг нь би. Мэдүүлэг, байцаалтад 57 удаа дуудагдсан хүний нэг, таван удаагийн гүтгэлгийн дөрөвт нь миний нэр байгаа. Яллагдагчаар татагдсан зургаан хүний нэг нь би. Цагдаа нар 10 гаруй удаа миний биед халдаж, 21 удаа эд зүйлээ булаалгасан. Сүрдүүлэг заналхийлэлд 115 удаа өртөж, дур зоргоор 10 удаа баривчилж саатуулсан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж