Монголд дижитал бондын үйлчилгээг туршиж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Монголд дижитал бондын үйлчилгээг туршиж байна

Монголд дижитал бондын үйлчилгээг туршиж байна

Монголд сэндбокс зохицуулалтын орчинд цахим мөнгөд суурилсан дижитал бондын үйлчилгээ болон репо хэлцлийн платформын үйлчилгээг туршиж байгаа ажээ. Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлснээр, сэндбоксын туршилтад байгаа энэхүү хоёр бүтээгдэхүүн өрийн хэрэгсэл худалдах, худалдан авах үйл ажиллагааг цахимжуулан хөнгөвчлөх, мөн Монгол Улсад мөнгөний зах зээл үүсч хөгжих эхлэлийг тавьж буйгаараа онцлог юм байна.

Финтекийн сэндбокс хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлж чадсан улсуудын нэг нь Сингапур юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн 50 гаруй оронд сэндбокс зохицуулалт хэрэгжиж буй. Цахим санхүүгийн хөгжлөөр тэргүүлж байгаа олон орон сэндбокс орчныг зохицуулалтын оновчтой арга хэрэгсэл гэж үздэг. Их Британи нь сэндбоксын нэг хэсэг болох хурдасгуур, элстэй хайрцгийг ашигласан анхдагч улс юм. Хамгийн сүүлд Франц улс өөрийн гэсэн финтекийн үйл ажиллагааг зохицуулсан журамтай болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж