Тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая доллар улсын төсөвт төвлөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Тээвэрлэлт 3.7 дахин нэмэгдэж, 15.8 сая доллар улсын төсөвт төвлөрүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 362 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн.

Дээрх тогтоолыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагыг харгалзан “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэгдлэм тогтоосон. Энэ хугацаанд компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон бөгөөд тэрбээр 500 сая ба түүнээс дээш ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна.

Төлөвлөгөөний дагуу Тавантолгой–Цагаанхад чиглэлд өдөрт дунджаар 650 гаруй тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрс гаргаж өмнөх долоо хоногоос 3.7 дахин нэмэгджээ. 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 378 мянган тонн нүүрс гаргаж, 15.8 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүллээ.  Мөн уулын ажлын хөлсийг нүүрсээр барагдуулах гэрээг зогсоох, төслийн санхүүжилтийн төлбөрийг нүүрсээр барагдуулах гэрээний нийлүүлэлтийг нийт ачилтын 19 хувь байсныг 14 хувь болгон бууруулах, урьдчилгаа төлбөр авсан зарим гэрээний худалдан авагч талтай бэлэн мөнгөөр хүлээн авах нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх хэлцэл хийж байна.

Цаашид төлөвлөгөөний дагуу тээвэрлэлтийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулан 2022 оны эцэст улсын төсөвт нийт 500.0 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж