МБҮА ТББ-ын удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд, ажлын алба ХБНГУ-ын "Би Би Ви Интернэшнл" байгууллагаас зохион байгуулсан техникийн семинарт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

МБҮА ТББ-ын удирдлагууд, удирдах зөвлөлийн гишүүд, ажлын алба ХБНГУ-ын "Би Би Ви Интернэшнл" байгууллагаас зохион байгуулсан техникийн семинарт оролцлоо

ХБНГУ-ын Баваари мужийн “БАВААРИЙН БИЗНЕСИЙН ХОЛБОО”-ны “БИ БИ ВИ ИНТЕРНЕШНЛ” (BBW) байгууллагаас 2022.10.15-22-ны өдрүүдэд “БАРИЛГЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ”, 2022.10.22-29-ний өдрүүдэд “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХАМГААЛАХ БА ЭРЧИМ ХҮЧНИЙ ДАМЖУУЛАЛТ, ТОГТВОРТОЙ БАРИЛГА БАЙГУУЛАМЖ” техникийн семинарыг тус тус зохион байгуулж, МБҮА ТББ-ын Ажлын алба нь өөрийн гишүүн байгууллагуудын удирдлага, инженер, техникийн ажилтнууд, төлөөллийг тус сургалтад хамрууллаа. Монгол Улсад эрчим хүчийг хэрхэн доголдолгүй хангах асуудал яригдаж буй энэ цаг үед тус техникийн семинар нь ХБНГУ-д энэ асуудлыг хэрхэн, яаж эрэлт, нийлүүлэлтийг хангах замаар асуудлыг шийдвэрлэж байгааг газар дээр нь танилцах боломжоор хангасан юм. Тухайлбал, төвийн системээс үл хамаарсан, бие даасан эрчим хүчний эх үүсвэрийг сэргээгдэх эрчим хүчний олон төрлийн эх үүсвэрээс хэрхэн гарган авч, бага өртгөөр, байгаль орчинд ээлтэй, агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг хамгийн бага хэмжээнд байлгаж, энергийн эх үүсвэрийг хэрхэн бий болгон эрчим хүчний тогтвортой хангамжийг бий болгож байгаа талаар онолын түвшинд өгөхөөс гадна үүнийг хэрхэн бодит байдал дээр шийдэж байгаа туршлагыг танилцууллаа. Энэхүү туршлага судлах техникийн сургалтын үеэр Монголын барилгын инженерүүд, архитекторууд, хот төлөвлөгчид, мэргэжилтнүүд нь ХБНГУ-ын Баваари мужийн Архитектор Үвэ Фикэншэрийн Хоф хотод байрлах “Нарны байшин”-д зочилж хэрхэн нар, дулааны эрчим хүчийг ашиглан тухайн байшинг эрчим хүчээр хангаж байгаатай танилцсан бөгөөд эрчим хүчний хэмнэлт, нарны архитектурын талаар цаашид бие биеэсээ суралцах их зүйл байгааг бий болгосон танилцах аялал байв. Аяллын үеэр Монголд үйлдвэрлэсэн хонины ноосны дулаалгын болон бусад барилгын материалыг үйлдвэрлэх, үүнийг ХБНГУ руу экспортлох ямар боломж байгаа талаар судлах, ийм төрлийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх зэрэг асуудлыг цаашид судалж, төсөл боловсруулахаар тохиролцов.

ТӨВЛӨРСӨН БУС ЭРЧИМ ХҮЧНИЙ ЭХ ҮҮСВЭРЭЭР БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙГ ХАНГАХ ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦЛОО

 

Уг техникийн сургалтын үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан болон төлөөллүүд нь BBW байгууллагын удирдлагатай уулзаж, Монголын барилгын салбарын мэргэжилтнүүдийг ХБНГУ-ын барилгын техник, технологийн сургалт, семинар, мэргэжилтэн солилцох хөтөлбөрт аль болох их хэмжээгээр хамруулах, Германы мэргэжилтнүүдийг Монгол Улсад урьж энэ чиглэлийн урт болон богино хугацааны мэргэжлийн техникийн сургалтуудыг МБҮА ТББ-ын дэмжлэгтэйгээр хамтран зохион байгуулахаар тохиролцов. Мөн BBW байгууллага болон МБҮА ТББ нь Монгол Улсын техникийн их сургууль, салбарын бусад холбоодтой хамтран төвлөрсөн бус эрчим хүчний эх үүсвэрээр барилга байгууламжийг хангах технологийг Монгол Улсад нутагшуулах туршилтын төслийг (Pilot project) 2023 оноос эхлэн хэрэгжүүлэхээр тохиролцлоо.

МОНГОЛ УЛСААС ХБНГУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙД Б. МАНДАХБИЛЭГ МБҮА ТББ-Д ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХЭЭ АЛБАН ЁСООР ИЛЭРХИЙЛЭВ

МБҮА ТББ-ын зүгээс энэ удаагийн техникийн семинарт өргөн бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд тус арга хэмжээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайд Б.Мандахбилэг, Зөвлөх О.Гочоодорж нар дэмжлэг үзүүлэн оролцож, энэ үеэр МБҮА ТББ-ын Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Гүйцэтгэх захирал Л.Хулан нарыг хүлээн авч уулзахдаа ХБНГУ-ын ижил төрлийн байгууллагуудтай холбоо тогтооход нь дэмжин ажиллахаа албан ёсоор илэрхийллээ.

BAUMA экспо нь ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ БОЛОМЖИЙГ ОРОЛЦОГЧДОДОО ОЛГОДОГ БИЗНЕСИЙН ТАЛБАР

Салбартаа дэлхийд тэргүүлэгч барилгын болон барилгын материалын машин техник, уул уурхайн машин, барилгын тоног төхөөрөмжийн гурван жил тутам зохион байгуулагддаг "BAUMA" олон улсын үзэсгэлэн яармаг нь 2022.10.24-30-ний хооронд ХБНГУ-ын Мюнхен хотноо 33 дахь удаагаа зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд барилга байгууламж, барилгын материалын үйлдвэрлэл, уул уурхайн түүхий эдийн олборлолт ба боловсруулалт болон түүний эд анги, ханган нийлүүлэгчид гэсэн дөрвөн чиглэлийн компаниуд оролцдог. Эдгээр чиглэлүүд нь BAUMA олон улсын үзэсгэлэн яармагийн үндэс суурь болсноор салбарын үнэ цэнэ, үйл явцын гинжин хэлхээг бүрэн тусгадаг байна. Тус үзэсгэлэн яармагт салбарын олон улсын тэргүүлэгч барилгын болон уул уурхайн машин механизм, тоног төхөөрөмжийн хамгийн шинэлэг, дэвшилтэт технологи шингэсэн бүтээгдэхүүн, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмжийг танилцуулахаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан мэргэжилтнүүд нь сүүлийн үеийн технологийн мэдээллээ хоорондоо солилцож, харилцаа холбоо тогтоох, олон улсын зах зээлд нэвтрэх шинэ бизнесийн боломжийг олгодог олон улсын, бизнесийн, чухал уулзалтын цэг болсон үзэсгэлэн юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж