Уулзалтад санал хүсэлтээ илэрхийлэхээр ирсэн иргэдээс гадна Засаг даргын Зөвлөх Б.Галцог, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан, Тамгын газрын дарга И.Баттөгс болон дүүргийн харьяа алба, хэлтсийн дарга нар оролцсон юм.
Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Э.Түвшинбаяр уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудад ирсэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэсэн талаарх танилцуулгыг хийсэн. 14 уулзалтаар нийтдээ 360 гаруй иргэдийн гомдол саналыг сонсож ажилласнаас 50 гаруй хавийг нь шийдвэрлэсэн. 35 хувийг нь шийдвэрлэх шатандаа яваа бол үлдсэн 10 гаруй хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй хэмээн үзэж хүсэлт гаргасан иргэдэд нь мэдээлэл өгч ажилласан байна.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдэд талархал илэрхийлээд “Уулзалтад оролцсон иргэдийн дийлэнх нь газрын асуудлаар санал хэлдэг. Тиймээс нэг зүйлийг анхааруулж хэлэхэд Орон нутгийн төсвийг батлахдаа ДИТХ-аар газар зохион байгуулалтын төлөвлөгөөг мөн батлуулдаг. Тиймээс газрын асуудалтай байгаа иргэд өөрийн хорооноос ДИТХ-ын Төлөөлөгчөөр сонгогдсон Төлөөлөгч нартаа асуудлаа уламжилж ажиллах шаардлагатай. Тухай айлын газар Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй бол олгох боломжгүй” хэмээн хэллээ.
Энэ удаагийн уулзалтад алслагдсан 11 дүгээр хорооны иргэдийн төлөөлөл оролцож тог цахилгаан, худгийн асуудлаа уламжилсан бөгөөд тухайн хорооноос ДИТХ-д Төлөөлөгчөөр сонгогдсон, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан газар дээр нь ажиллахаар болов.

Дахин төлөвлөлтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж тодорхойгүй асуудлуудыг шийдвэрлэнэ

Энэ асуудал дээр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Хэдийгээр нэгэнт шүүхэд шилжсэн, улсын комисс байрыг нь хүлээж авахгүй байгаа зэрэг асуудалд орон нутгаас оролцох эрх зүйн зохицуулалт байхгүй ч дүүргийн иргэдийн эрх зөрчигдөж байгаа учраас ДИТХ, НИТХ-ын Төлөөлөгч нараараа дамжуулан энэхүү асуудлыг шат шатанд нь уламжлан, иргэдийн дуу хоолой болон ажиллах болно” гэв.
Мөн тэрбээр санаачлан гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар талуудыг оролцуулсан хэлэлцүүлгийг зохион байгуулахаар харьяа яамд, агентлагт хүсэлтээ өгсөн байгаагаа ч хэлсэн юм.
Орон сууц худалдан авах, газраа дахин төлөвлөлтөд хамруулахдаа гүйцэтгэгч компанийг нь судалж, хууль эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ хэлэлцээр хийж байхыг албаныхан иргэдэд анхаарууллаа.














Холбоотой мэдээ