"IHC Esports" цувралыг тэнцүүлэх боломжоо алдаж, Мэйжорыг өндөрлүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

"IHC Esports" цувралыг тэнцүүлэх боломжоо алдаж, Мэйжорыг өндөрлүүлэв

"IHC Esports" цувралыг тэнцүүлэх боломжоо алдаж, Мэйжорыг өндөрлүүлэв

"CS:GO"-ийн Рио Мэйжорын эхний буюу “Challengers” шат өнөөдөр/2022.11.03/ өндөрлөж, дараагийн шатанд өрсөлдөх найман багийн нэрс бүрэн тодорно. Ази-Номхон далайн бүс нутгаа төлөөлж буй Монголын “IHC Esports” баг өчигдөр хожигдох эрхгүй тоглолт хийлээ. Тэдний дөрөв дэх учраа нь алдарт “OG” байгууллагын “flameZ”, “nexa”-аар толгойлуулсан баг байв.

Тэмцээн эхлэхийн өмнө нислэгийн үеэр хулгана, гар, чихэвчээ алдсан “IHC Esports” багийнхан тус тоглолтын өмнө алдсан ачаагаа эргүүлэн авч чаджээ.

Тоглолт эхлээд “Inferno” дээр болоход “OG” 16-11 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Тус багийн гишүүн өдгөө 21 настай Абдул “degster” Гасанов гайхалтай буудалт толилуулан нийт 55 аллага үйлдэв. Харин эсрэг багаас нь “kabal” Б.Бат-Энх 43 аллага үйлдэж, багаа тэргүүлжээ.

Дараа нь “Ancient” дээр тоглоход “OG” сайн эхлэл тавьсан ч “IHC Esports” хариуг нь барьсан. Улмаар “bLitz”, “Techno”, “kabal” нарын сайн тоглолтын ачаар 14-9 гэсэн тэргүүллийг авсан ч “OG” эргэн ирж, ялалт байгуулсан юм.

Ийнхүү “IHC Esports” баг хоёр дахь Мэйжортоо оролцож, нэг хожил, гурван хожигдолтойгоор тэмцээнээ өндөрлүүллээ. Манай залуусын ур чадвар дэлхийн шилдгүүдтэй эн зэрэгцэж байгаа ч сэтгэл зүй, тактик, төгсгөл хийх байдал тааруу байгааг хөгжөөн дэмжигчид, мэргэжилтнүүд ярьж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж