Мишээл групп ХХК хөдөлмөрийн цахим зах зээлийг бий болгож буй ihelp.mn-тэй хамтран “Танд тусалъя 2022” ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 11-р сарын 05,06-ний амралтын өдрүүдэд Misheel walking street-д зохион байгуулах гэж байна.
ihelp.mn нь цахим хөдөлмөрийн захыг бий болгох зорилготой веб хуудас болон гар утасны апп-с бүрдэх, бие даасан, хэрэглэгч өөрөө удирдаж хөгжүүлэхэд хялбар шийдлээр бүтээгдсэн платформ юм.
Өнөөдөр Монгол улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 2 сая гаруй иргэн байгаагаас ердөө тал хувь нь буюу 1 сая гаран иргэн хөдөлмөр эрхэлж байна. Тиймээс тус арга хэмжээнд “Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам”, “Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар” болон Үндэсний статистикийн хороо дэмжигч байгууллагаар хамтран ажиллана.
Монгол улсад хөдөлмөрийн харилцаанд идэвхтэй оролцдог 3000 гаруй байгууллага байдаг бөгөөд Misheel walking street-д салбар бүрийн 100 орчим компанийн шинэ ажлын байрны танилцуулга, хувь хүний хөгжлийн сургалт, хүний нөөцийн мэргэжилтнүүд, иргэд залуусын дундах чөлөөт ярилцлага явагдана.
ihelp.mn аппликэйшнээр нэвтрэн өөрийн мэдээллийг үүсгэж хялбар байдлаар ажил олгогчтой холбогдох, байгууллагууд ажлын байранд тохирох иргэдийн мэдээллийг цаг алдалгүй авах гээд чухал ач холбогдолтой тус платформд нэгдсэнээр 100,000 төгрөг бүхий урамшууллыг авах боломжтой.
“Танд тусалъя 2022” ажлын байрны нээлттэй өдөрлөг Мишээл ситид байрлах Misheel walking street-д болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
ihelp.mn-тэй холбогдох утас: 7555-5255
Холбоотой мэдээ