Монгол Улсын гадаад бодлогыг олон улсад хэрэгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэж ирсэн Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинг Засгийн газрын хуралдаанаас өчигдөр /2022.11.02/ чөлөөлсөнд олон хүн гайхаж буй.
Харин Гадаад харилцааны дэд сайд асан Б.Мөнхжин цахим хуудсаараа дамжуулан "2020 оны долдугаар сараас өнөөдрийг хүртэл Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах нь нэр төрийн хэрэг байв. Улсынхаа эрх ашгийг гадаадад хамгаалах, Монгол Улсын бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхийг зорьж ажиллав. Дэмжсэн, хамтран ажилласан та бүхэнд баярлалаа" гэж бичжээ.
Тэрбээр 2008 оноос Гадаад харилцааны яаманд ажиллаж эхэлсэн бөгөөд Лондонд дипломатчаар сууж байсан. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдын алба хашиж байх үед гадаад бодлогын зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ