Юн Сук Ёл Итэвоны хохирогчдод 4 дэх удаагаа хүндэтгэл үзүүллээ

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Юн Сук Ёл Итэвоны хохирогчдод 4 дэх удаагаа хүндэтгэл үзүүллээ

Юн Сук Ёл Итэвоны хохирогчдод 4 дэх удаагаа хүндэтгэл үзүүллээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын Итэвон дүүрэгт "Halloween"-ы баяр тэмдэглэх үеэр золгүй осол гарч, 156 хүн амь үрэгдсэн. Ослоор 20-оод насны эмэгтэйчүүд голдуу нас барсан юм. Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл уг ослын дараа өнгөрсөн Ням гаригаас энэ долоо хоногийн Баасан гаригийг хүртэл гашуудал зарласан.

Тэгвэл энэхүү гашуудлын хугацаанд ерөнхийлөгч Юн Сук Ёл хохирогчдод зориулсан гашуудлын индэрт дөрөв дэх удаагаа биечлэн очиж, хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр өнөө өглөө  туслахуудынхаа хамт Дотоод хэргийн сайд И Сан Минийг дагуулан очиж, цэцэг тавьж, хүж асаан хүндэтгэл үзүүлсэн байна. Өмнө нь тэрбээр ослын газарт биечлэн очиж ажиллах явцдаа мөн хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийлсэн.

Осолтой холбоотойгоор цагдаагийн газарт нэгжлэг хийж, хууль бусаар эзэмшлээ сунгасан зочид буудлын хэрэг ч сөхөгдсөн бөгөөд зориудаар хүмүүсийг урагш түлхсэн байж болзошгүй хүмүүсийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж