Экспортын орлогод 2.6 тэрбум долларын зөрүү үүсчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.03-нд нийтлэгдсэн

Экспортын орлогод 2.6 тэрбум долларын зөрүү үүсчээ

Экспортын орлогод 2.6 тэрбум долларын зөрүү үүсчээ

Монгол Улсын ашигт малтмалын экспортын статистик мэдээллээр, энэ оны эхний найман сард уул уурхайн бүтээгдэхүүн экспортлогч томоохон 10 аж ахуйн нэгж 5.5 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ. Монголбанкин дахь банкуудын гадаад гүйлгээний тайлан мэдээнээс харахад, тухайн компаниудын дансанд 2.9 тэрбум ам.долларын орлого орж, 2.6 тэрбум ам.долларын зөрүү үүссэн байна.

Салбарын мэргэжилтнүүд бодит орлого бага байгаа нь зарим ашигт малтмалын борлуулалтын орлогыг өнгөрсөн онуудад урьдчилан авсан, мөн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон хөрс хуулалтын ажлын төлбөрийг мөнгөөр бус, ашигт малтмалаар барагдуулсантай холбон тайлбарлаж буй юм. Мөн гадаадын худалдааны жишиг үнээр тооцон гаалийн бүрдүүлэлт хийсэн үнийн зөрүүнээс, мөн нүүрсийг зах зээлийн бодит үнээс доогуур борлуулсан зэрэгтэй холбоотой аж.

Засгийн газраас тогтоол гарган богино, дунд хугацаанд экспортоос орох бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, төрийн өмчит компаниуд дахь хүчин төгөлдөр гэрээ, хэлцлийн хүрээнд оновчтой зохион байгуулах замаар гадаад валютын орлого, урсгал, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд төлөвлөгөөтэй үүрэг даалгавар өгчээ. Мөн ашигт малтмалын борлуулалтыг ил тод болгож, эрдэс баялгийг олон улсын үнээр худалдах боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Уул уурхайн салбарт ашигт малтмал олборлохоос боловсруулж тээвэрлэн, хадгалах, борлуулах хүртэл бүх үе шатанд цахим систем нэвтрүүлж, холбогдох бүх гэрээг татварын нэгдсэн сүлжээнд оруулах юм. Тодруулбал, олборлолтоос боловсруулах бүх үе шатанд төлбөрийн баримтыг зөвхөн цахимаар бүртгэж, ашигт малтмалын шинжилгээний дүгнэлт гарган, гаалийн бүрдүүлэлтийг автоматаар гүйцэтгэх тогтолцоо нэвтрүүлэх аж. Ингэснээр богино, дунд хугацаанд валютын улсын нөөцийг бодитоор нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

“Эрдэнэс Монгол” компаниас мэдээлснээр, БНХАУ өнгөрсөн есдүгээр сард 6.8 сая тонн коксжих нүүрс импортлосны 3.21 сая тонн буюу 47 хувийг Монгол Улс, 2.45 сая тонн буюу 36 хувийг ОХУ-аас экспортолсон нүүрс эзэлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж