Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас тус улсад хууль бусаар оршин сууж буй гадаад иргэдийг сайн дураар нутаг буцвал өршөөл үзүүлэх тухай мэдэгдлээ. Тус мэдэгдэлд өршөөл үзүүлэх шийдвэр 2022 оны арваннэгдүгээр сарын 7-ноос 2023 оны хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжилнэ гэжээ. Дэлгэрэнгүйг энд дарж унших боломжтой.
ТУС УЛС РУУ ЗОРЧИХ ИРГЭД ШИНЭЧИЛСЭН НӨХЦЛИЙН ДАГУУ ВИЗ МЭДҮҮЛНЭ
Цар тахлын хориг цуцлагдаж, гадаадад гэрээтээр ажиллах болон аялж амрах сонирхолтой иргэдийн тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо тавдугаар сараас хоёр дахин өссөн байна. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн 8-9 дүгээр сард мэдэгдэл гаргасан. Тухайн үед виз мэдүүлэх иргэдийн тоо эрс өссөнтэй холбоотойгоор виз мэдүүлгийн бүртгэл, визний материал шалгах хугацаа хойшлогдож байгааг анхаарч, хүлээцтэй хандахыг зөвлөж байсан.
Харин өнгөрсөн сард нэг удаагийн болон олон удаагийн виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгдөж байгааг анхааруулсан.
Тодруулбал, богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд дараах өөрчлөлт орсон байна. Олон удаагийн визний нөхцлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцлийг хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. Үүнээс гадна:
- Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
- БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
- 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
- БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
- БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.
Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.
Санхүүгийн чадвар нотлох баримт гэх мэт виз мэдүүлэхэд бүрдүүлэх материал, виз олгох журмыг ЭСЯ-ны вебсайтны Консул/Визний хэлтэс – Мэдээ мэдээлэл – Виз мэдүүлэхэд бүрдүүлэх материалын журам хэсгээс авах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ