Цар тахлын халдварыг хумих зорилгоор БНХАУ өнгөрсөн оны эцсээр Замын-Үүд – Эрээн боомтын галт тэрэг солилцоог эрс багасгасны улмаас манай улсын экспорт импортын хэмжээ буурч эдийн засагт сөрөг үр дагавар гарах болсон. Цар тахлын хүнд үе өнгөрч Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээвэр эргэн сэргэж байна. Сүүлийн саруудад Замын-Үүд – Эрээн боомтоор солилцох галт тэрэг нэмэгдэж байгаа нь үүний бодит илрэл юм. Энэ оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс тус боомтын өргөн царигийн төмөр замаар УБТЗ хятадын талд хоног тутам 14 галт тэрэг өгч эхэлснээр галт тэрэг солилцоо цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнд хүрсэн. Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ галт тэрэг солилцоог илүү өсгөж өргөн царигаар хятадын талд 3 удаа 15 галт тэрэг өгсөн нь цаашдаа галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. УБТЗ экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг нэмэгдүүлэх бүхий л боломжийг эрэлхийлж, цар тахлын улмаас алдсан боломжоо нөхөхөөр шамдан ажиллаж байна. Өнгөрөгч 10 дугаар сард УБТЗ-ын тээврийн хэмжээ өмнөх саруудаасаа өссөн үзүүлэлттэй байна.
Экспортоор:
Замын-Үүд – Эрээн боомтын өргөн царигийн төмөр замаар Замын-Үүд өртөөнөөс 428 галт тэрэг Эрээн өртөөнд өгчээ. Үүнд:
- Төмрийн хүдэр ачсан галт тэрэг – 88
- Нүүрстэй галт тэрэг 123
- Зэс болон бусад ачаатай галт тэрэг 31
- Транзит чингэлгийн галт тэрэг – 99
- Ачаанаас суларсан хоосон чингэлэгтэй галт тэрэг – 87 (4102 вагон)
Импортоор:
Нарийн царигийн төмөр замаар Эрээн өртөөнөөс 210 галт тэрэг Замын-Үүд өртөө хүлээн авсан байна. Үүнд:
- Импортын чингэлэг ачаатай 61 галт тэрэг (3398 вагон)
- Транзит чингэлгийн ачаатай 128 галт тэрэг
- Холимог ачаатай 21 галт тэрэг
Мэдээллийн эх сурвалж: “УБТЗ” ХНН
Гэрэл зургийг Б.Тэмүүлэн
Холбоотой мэдээ