Францын ерөнхийлөгч тэрбум мод тарина гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Францын ерөнхийлөгч тэрбум мод тарина гэв

Францын ерөнхийлөгч тэрбум мод тарина гэв

Франц улс өнгөрсөн зун 72 мянга га талбай бүхий ой модоо түймэрт алдсан. Энэ нь сүүлийн арван жилийн дунджаас зургаа дахин их тоо юм. Тиймээс Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 2030 он хүртэлх ойн шинэ стратегиа зарлалаа.

Тэрбээр Баасан гаригт Елисейн ордонд үг хэлэхдээ түймрийг унтраахад хувь нэмрээ оруулсан олон зуун гал сөнөөгч, ойн хамгаалагч, төлөөлөгч, аюулгүй байдлын ажилтнуудад талархлаа илэрхийлжээ. Шинэ стратегийн хүрээнд Онцгой байдлын алба жил бүр 150 сая еврогийн төсөв авах болсон. Мөн 2027 он гэхэд 12 ширхэг усаар бөмбөгдөгч буюу “Canadair” онгоцтой болно гэжээ. Үүний тулд 250 сая евро зарцуулах аж.

Түүнчлэн нүүрстөрөгчийг хуримтлуулах, биологийн олон янз байдлыг хадгалах санаачилгын хүрээнд Франц улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарина гэв. Энэ нь тус улсын нийт ойн талбайн 10 хувийг эзлэх юм.

Эх сурвалж: EURACTIV

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж