Ц.Цэрэнпунцаг: Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор ярилцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Ц.Цэрэнпунцаг: Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор ярилцаж байна

Ц.Цэрэнпунцаг: Бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгохоор ярилцаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гариг (2022.11.01)-т  хуралдаж, хэд хэдэн асуудал хэлэлцсэний дотор бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох асуудал багтжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагаас тодрууллаа.

Тэрбээр "Бүлэг дээр бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох талаар ярилцсан. Бид удахгүй төсвөө боох гэж байна. Ажлын хэсгээс асуудлуудыг цэгцэлсний дараа эцсийн шийд гарна. Хүүхдийн мөнгө халамж уу, тэтгэмж үү гэдэг нь асуудал. Хэрвээ халамж бол бид нэг ч хүүхдийг ялгаварлах ёсгүй. Эцэг, эх нь ажилтай байна уу, мөн гэр бүлийн орлогыг нь тодорхойлохоос эхэлнэ.

Хүүхдийн мөнгөний гол агуулга хүн амаа өсгөх бодлого. Бид цөөхүүлээ байна гээд ярьдаг. Үүнтэй холбоотой. Гэр бүлүүдээ эдийн засгийн хувьд дэмжиж өгсөн бодлого. Өөрөөр хэлбэл, олон хүүхэдтэй, олуулаа болъё гэсэн бодлогыг дэмжиж байна гэсэн үг. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд ямар журмаар олгох асуудал хараахан шийдэгдээгүй байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
7
БурууБуруу
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж