"Нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Нүүрсний хулгай

"Нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй"

"Нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр /2022.11.02/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


Тэрбээр "Намайг нүүрсний асуудалтай холбоотой гэдэг мэдээлэл гарч, тухайн үед нь тайлбар өгч байсан. Нүүрсний борлуулалттай холбоотойгоор намайг харлуулж, өөрсөд рүүгээ ирж байгаа галыг өөр тийш нь чиглүүлэх асуудал байгаа юм билээ. Өнгөрсөн 2017 оны наймдугаар сард Засгийн газрын сайдын ажлаа хүлээлгэн өгч, тухайн үед холбогдох хүмүүс нь надтай холбоотой асуудал байвал шалгаж тогтоох хүсэлтийг албан ёсоор тавьж байсан. Намын удирдах зөвлөл, Засгийн газарт хүсэлтээ өгч байсан. Тийм учраас надтай холбоотой нэг ч асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд намайг  шалгаж, мөрдөн байцаагаагүй. Би энэ асуудлаар холбогдох хуулийн байгууллагад хандаж байгаа. Нүүрстэй холбоотой асуудал ярихаар намайг гүтгэж ирсэн. Тухайн үед 800 ам.долларын үнэтэй л цаг зүүж байсан. Тэрийг 170 мянган ам.долларын цаг зүүлээ гэж дайралт ирж байсан. Сая ч гэсэн энэ цагны асуудал хөндөгдөж байна.

Сүүлийн үеийн мэдээллээр МАН-ын бүлэг, төсвийн ажлын хэсэг дээр ярьсан. Нүүрсний гэрээг ил болгох хэрэгтэй. Дөнгөж сая УИХ-ын төсвийн ажлын хэсэг дээр өөрөө санал гаргаж, байгалийн баялагтай холбоотой гэрээнүүдийг ил тод болгож, УИХ-ын байнгын хороо, УИХ-д мэдээллийг тайлагнадаг байх ёстой гэдэг заалтыг УИХ-ын тогтоолын төсөлд оруулахаар санал гаргаж, дэмжүүллээ" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж