Хамгийн гайхалтай маршрутаар аялах хамгийн урт галт тэрэг

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Хамгийн гайхалтай маршрутаар аялах хамгийн урт галт тэрэг

Хамгийн гайхалтай маршрутаар аялах хамгийн урт галт тэрэг

Швейцарийн төмөр замын “Rhaetian Railway” компани өнгөрсөн Бямба гаригт дэлхийн хамгийн урт зорчигч тээврийн галт тэрэгний аяллыг эхлүүллээ. Дэлхийн дээд амжилтыг эвдсэн энэ үйл явдал тус улсад төмөр зам бий болсны 175 жилийн ойтой давхцаж байна. Хамгийн урт галт тэрэг нь 100 вагон, 4550 суудалтай.

1910 метр урттай эл галт тэрэг Альпийн нуруу дагасан гайхамшигтай байгалиар аялна. Тодруулбал, ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй байдаг Альбула/Бернина чиглэлд аялах юм. Энэ нь галт тэрэгний аялалын хамгийн гайхалтай маршрутад тооцогддог.

“Цар тахлын хямралын үеэр галт тэрэгний компанийн орлого муудсан. Мөн ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэлтэй үзэсгэлэнт газруудын талаарх мэдлэг мэдээллийг өгөхийн тулд ямар нэг арга хэмжээ зохион байгуулъя гэж шийдээд энэ аяллыг санаачилсан” гэж “Rhaetian Railway” компани мэдэгджээ. Энэ санаачлага нь техникийн хувьд амаргүй байсан. Сүүлчийн вагон эхний вагоноос дохио авдаг тул ийм урт тээврийн хэрэгсэлд зориулсан прагматик шийдлийг олох хэрэгтэй болжээ. Тиймээс хоёр км урт хээрийн телефон утас суурилуулах, долоон машинист, 21 техникч ажиллах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан байна.

“Rhaetian Railway” компаниас өмнө дэлхийн хамгийн урт галт тэрэгний дээд амжилтыг Бельги улс эзэмшиж байжээ. Тодруулбал, 1991 онд 70 вагонтой 1732.9 метр урттай галт тэрэг 62.5 км замыг туулж байв.

Эх сурвалж: EURO NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж