Туулайн чих зүүсэн эрэгтэй шүүхэд хандана

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Туулайн чих зүүсэн эрэгтэй шүүхэд хандана

Туулайн чих зүүсэн эрэгтэй шүүхэд хандана

Итэвоны үймээнийг өдөөсөн байж болзошгүй туулайн чих зүүсэн этгээдийг Өмнөд Солонгосын цагдаа нар хайж эхэлсэн. Цахим сүлжээний хэрэглэгчид цагдаа нартай зэрэгцэн интернэт дэх бичлэгүүдийг шүүж үзсээр, сэжигтэй этгээдийг олжээ. Тэгвэл туулайн чих зүүсэн байсан эрэгтэй инстаграм хуудсаараа дамжуулж, мэдэгдэл хийлээ.

Тэрбээр аравдугаар сарын 29-нд Итэвонд очсон боловч гол үймээн самуун болохоос өмнө хэргийн газраас явсан гэжээ. “Үүнийг миний танилууд, ойр дотныхон харсан байх. Би утасны мэдэгдлүүдээ хаасан байсан тул сүүлд мэдлээ. Та бүхний харж байгаачлан найз бид хоёр гол буруутан болжээ. Би туулайн чих зүүсэн байсан ч хэрэг гарах үед найзтайгаа хэдийнэ Итэвоноос явсан байсан. Үүнийгээ нотлох баримт надад бий. Би нэр төрд халдсан хэргээр шүүхэд хандана. Хэрвээ та интернетээс миний зургийг олж харвал над руу чат бичээрэй. Үл ойлголцол гарсныг ойлгож байна, гэхдээ намайг буруутгахаа зогсооно уу. 5-6 хүн үймээнийг турхирсан гэж байна. Гэтэл би найзтайгаа хоёулханаа явж байсан. Маш олон хүн байсан тул бид Хапжон өртөө рүү явсан. Бид хэрэг болсон гудамжны хажуугаар өнгөрсөн ч хэнийг ч түлхээгүй. Би камерын бичлэг гэх мэт нотлох баримт цуглуулж байгаа” гэж тэр мэдэгджээ.

Дээрх мэдэгдэлдээ 21:55 минутад Итэвоноос хөдөлж, 22:17-д Хапжонд ирсэн гэдгийг нь нотлох метроны тасалбараа хавсаргасан байв. Энэ мэдэгдлийн дараа интернет хэрэглэгчид дахин шаагилдаж, хүнийг үндэслэлгүйгээр буруутгасан явдлыг шүүмжилжээ.

“Компьютерийн цаадах мөрдөгчид өө, тайвшир”, “Бид өдөөн хатгагчийг олох боломжийг цагдаа нарт олгох ёстой”, “Залуус та нар өөр хүнийг алах гээд байна. Үүнийгээ больж, цагдаа нарыг ажлыг нь хийлгэ”, “Хэн хэнийг түлхэх нь чухал биш. Аюулгүй байдлын зохих арга хэмжээг авсан бол ийм явдал болохгүй байсан. Ингэж түлхээд 150 гаруй хүн үхчихнэ гэж тэр хүн бодох уу? Би тэр хүнийг өмөөрөөгүй. Зүгээр л бодит байдлыг хэллээ. Засгийн газраас хариуцлагаас зугтааж, биднийг сатааруулж байна. Засгийн газар хариуцлага хүлээх ёстой”, “Ойр хавьд олон хяналтын камер байгаа шүү дээ, зүгээр л хүлээцгээе” гэх мэтээр интернетэд хүмүүс сэтгэгдлээ илэрхийлжээ.

Цагдаа нар өдгөө Итэвон дахь 52 хяналтын камерын бичлэгийг шалгаж байна. Мөн үймээний үеэр шархадсан 44 хүнтэй ярилцжээ.

Эх сурвалж: KOREA BOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
19
ГайхмаарГайхмаар
18
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
16
ХахаХаха
10
ХөөрхөнХөөрхөн
10
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж