Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ

Алтанбулаг-Замын-Үүдийн хурдны авто замын ТЭЗҮ бэлэн болжээ

Орос, Монгол, Хятад гурван улсыг холбосон Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам барих төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн болжээ. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ талаар Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн цахим хуралдаан дээр мэдэгдэв. Улмаар тэрбээр энэ асуудлаар БНХАУ болон ОХУ-ын удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж ярилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн ШХАБ-ын өнөөдрийн хуралдаан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор”-ын чухал гарц, Ази-Европыг холбосон 745 км босоо тэнхлэгийн авто замыг ашиглалтад оруулсан өдөр болж буйг онцолсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэхүү тээврийн коридор БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч хотоос Монгол Улсын баруун бүсийн Ховд, Баян-Өлгий аймаг, Цагааннуур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км автозамын холболтын хэсэг юм. Монгол Улс газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Ази, Европыг холбосон транзит коридороо байгуулж, бүс нутгийн экспорт, интеграцид хувь нэмрээ оруулж чадлаа” гэж хэлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж