“Рио Тинто” зарим хувьцаа эзэмшигчидтэй тохиролцоонд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

“Рио Тинто” зарим хувьцаа эзэмшигчидтэй тохиролцоонд хүрчээ

“Рио Тинто” зарим хувьцаа эзэмшигчидтэй тохиролцоонд хүрчээ

“Рио Тинто” компани “Туркойс Хилл Ресурс” компанийн 51 хувийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 49 хувийг худалдан авах санал гаргасан билээ. Уг саналыг хэлэлцэн шийдвэрлэх “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тов арваннэгдүгээр сарын 8-ны өдрийг хүртэл хойшилжээ.

Дээрх саналтай холбоотойгоор “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners”-ын хувьцаа эзэмшигчтэй тохиролцоонд хүрсэн байна. Уг тохиролцооны хүрээнд эдгээр хувьцаа эзэмшигчид энэ сарын 8-нд болох хурлаар саналаа өгөхөөс түдгэлзэж, уг арилжаанд оролцохгүй байх эрхээ эдлэхээр болжээ.

“Рио Тинто” компанийн санал “Туркойс Хилл Ресурс”-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар дэмжигдсэн тохиолдолд “Pentwater Capital Management” болон “SailingStone Capital Partners” нэгж хувьцааг 34.40 канад доллараар үнэлсэн арилжааг “Рио Тинто” компанитай гүйцэлдүүлж, үнэлгээний зөрүү гарсан тохиолдолд арбитраар шийдвэрлүүлэх аж.

“Рио Тинто” компанийн нэгж хувьцааны үнэлгээний эцсийн санал 43 канад доллар юм байна.

Эх сурвалж: RIO TINTO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж