Хонь
Таны хийж буй ихэнх зүйл бусдын төлөө биш өөрийнхөө төлөө гэдгийг санаарай. Өнгөрсөн сард санаа зовох асуудал ихтэй эсвэл сэтгэлийн шархтай байсан бол одоо тэдгээрээ хайр болгон хувиргах цаг иржээ. Өөрийн дотор хүнээ эрхлүүл. Ингэхдээ материаллаг ертөнцөд анхаарлаа хэт сарниулахгүй байхыг зөвлөж байна. Энэ сард зөн совин, дотор хүнтэйгээ тулж ажиллахад тохиромжтой. Мөн тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе. Амралтгүй удаан хугацаанд ажилласан бол энэ сард ээлжийн амралтаа аваарай. Өвлийн эхэн сар бол таны сар.
Үхэр
Өглөөг урам зоригтойгоор эхлэх шалтгаан тань болсон хүсэл мөрөөдлөөрөө хөглөгдөх сар. Тогтсон хэв маягаа таягдан хаяж, өөрийнхөөрөө сонирхолтой амьдрахыг зөвлөе. Таныг дагаад эргэн тойрны тань хүмүүс ч өөрчлөгдөнө. Энэ сард үндсэндээ таны амьдралд “бүхнийг дахин шинээр эхлүүлэх” гэсэн товчлуур дарагдсан гэж ойлгоход болно. Аливаа шинэ санаа төрвөл тэмдэглээд аваарай. Түүнийгээ ажил хэрэг болговол алдах зүйлгүй. Хэт ихийг бодож төөрөгдөх хэрэггүй. Өөрийгөө илэрхийлэх чадвараа сайжруулахад анхаараарай.
Ихэр
Энэ сард олон үйл явдлын гол дүр нь та байна. Тиймээс та өөрийнхөө хамгийн тод бөгөөд зоригтой хувилбарыг эргэн тойрныхондоо харуулахад бэлэн байгаарай. Хуурамч хүмүүсээс хол бай. Үзэн ядагчдад таатай нөхцөл байдал үүсгэж, өөрийнхөө хүч чадлыг дарах хэрэггүй. Тө өөрийнхөө дутагдалтай тал дээр маш сайн ажилладаг хүн юм. Тиймээс аливаа өөрчлөлтөд үргэлж бэлэн байдаг. Найз нөхөдтэйгөө хамтарч бүтээлч ажлын ард гарна. Бусадтай гар нийлж бүтээх олон гайхамшигтай зүйл таныг хүлээж байна.
Мэлхий
Та бүхнийг зөв бөгөөд төгс хийх шаардлагагүй. Та зөвхөн эрч хүчтэй бөгөөд бүтээлч байхад хангалттай. Ингэснээр та өөрийгөө зөвөөр илэрхийлж чадна. Ирэх саруудад дотор хүнтэйгээ нэлээн тэмцэлдэх бололтой. Нэгэнт таарч тохирохоо больсон хэвшмэл дүрэм журмуудаа өөрчилж, дахин шинийг зохиох зөвшөөрлийг өөртөө өг. Эрх мэдэлтэй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарч магадгүйг сануулъя. Таагүй байдлаас гарах түлхүүр тань эелдэг байдал юм шүү. Яагаад энэ бүхнийг эхлүүлсэн шалтгаанаа санаарай. Өөрчлөлт танаас л эхлэнэ. Хэрэгтэй үед эр зоригоо харамгүй гарга.
Арслан
Амьдрал эрээн бараантай байдаг гэдгийг ямар ч үед хүлээн зөвшөөр. Энэ нь зөв, энэ нь буруу, таалагдаж байна, таалагдахгүй байна гэж ангилахын оронд өөртэй тань учирсан бүхэнд талархаарай. Та яг одоо байх ёстой газартаа байна. Төсөөлж явдаг ирээдүйгээ бий болгохын тулд юу хийхийг амьдрал танд зааж өгнө. Зарим зүйлийг хиймээргүй санагдаж магадгүй ч үзээд алдаарай. Олон зүйл харагдаж байгаагаасаа өөр байдаг. Таны зөв совин бол таны супер хүч. Зөн совиндоо бүх зүрх сэтгэлээсээ найд.
Охин
Амьдралын шуурганд хөл алдаж байгаа юм шиг санагдсаар байна уу? Дахин дахин хүчтэй шуурганд өртсөөр л байгаа бол үүнийг эсэргүүцэхийн оронд биеэ сул тавиад нэг үз. Амьдрал танд нимбэг жимс өгвөл түүгээр нь нимбэгийн ундаа хийх гээд үзээрэй. Тааламжгүй сэтгэл хөдлөлүүдээ хүлээн зөвшөөр. Гэхдээ энэ сард бүх зүйл таагүй, сүйрэл мэт байна гэсэн үг биш шүү. Баяр баясгалантай мөчүүд цөөнгүй байна. Хүмүүс хоорондын бүтээлч харилцаанаас та аз жаргалыг мэдэрнэ. Ойр дотны хүмүүстэйгээ амьд харилцаатай байхын тулд цаг хугацаа гарга.
Жинлүүр
Таны амьдралд тохиолдох үйл явдал бүр төгс үнэ цэнтэй туршлага болно. Тиймээс бүх л үйл явдлыг, мэдрэмжийг хүлээн зөвшөөр. Өвдөлтөө хүч чадал болгон хувирга. Амьдрал тань ороо бусгаа, бүх зүйл уруудаж буй мэт санагдаж байна уу? Нөхцөл байдлыг удирдахад шаардлагатай нөөц бололцоо, сэтгэлийн хүч танд хангалттай байна. Өөрийгөө илэрхийлэх дуу хоолой тань ирэх өдрүүдэд бусдын анхаарлыг татна. Бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авах бол гэж айх хэрэггүй. Цаг мөч бүрт юу мэдэрч буйгаа үнэнээр нь хэл. Үнэн байснаар сэтгэлийн амар амгалан тогтоно.
Хилэнц
Та төгс байх албагүй. Өөрийнхөөрөө бай. Өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрч сурснаар хамгийн сайхан боломжууд таны өмнө нээгдэнэ. Замд таарах сорилт бүрээс сурах зүйл асар их бий. Хийхийг хүсдэггүй зүйлсээ үзээд алдаарай. Мөн бусдын шүүмжийг хүлээж авч сур. Тэдний туулж мэдэрсэн бүхэн таныхаас тэс өөр тул хэн хэнээсээ суралцах зүйл их бий. Ирээдүйн зорилгоо шинээр тодорхойлох сар. Ингэснээр та шаардлагатай өөрчлөлтийг эхлүүлэх урам зоригтой болно. Өөртөө бүү эргэлзээрэй. Уй гашуу, түгшүүртэй байдлаа даван туулж, гол зүйлдээ л анхаарлаа хандуул.
Нум
Дассан сурсан өнөөх л замаараа гэлдэрсээр байх уу, эрс өөрчлөлтийг хийх үү гэдгээ шийдэх цаг нь иржээ. Та тухтай бүсдээ нэлээн удаан байлаа. Тиймээс дотоод нөөц бололцоогоо шавхаж, хуучин хэв маягаасаа зоригтой сал. Мэдээж тодорхой хэмжээнд саатал, хүндрэл гарна. Болж бүтээгүй зүйл бүрийг зүг чигийг тань шинээр заах луужин гэж бодоорой. Эргэн тойрны тань хүмүүс хүртэл таны зорьсон зорилгийн төлөө их бага хэмжээгээр өөрсдийгөө золиосолсоор байдаг гэдгийг сана. Сэтгэл хөдлөлөө тэнцвэржүүлж, аль болох тайван, тогтвортой байгаарай.
Матар
Та байдаг л энгийн амьдралаар амьдрах гэж энэ ертөнцөд ирээгүй гэдгээ сана. Та даль жигүүрээ дэлгэн, бүхий л мэддэг чаддаг бүхнээ гаргах гэж ирсэн. Магадгүй өнгөрсөн амьдралууддаа эрэлхийлж байсан зүйлсээ энэ насандаа биелүүлэх боломжтой. Ирээдүйн зорилгоо шинээр тодорхойл. Том мөрөөдлийнхөө төлөө зоригтой алх. Яаж, яагаад гэсэн асуултыг асуух хэрэггүй. Сэтгэл хөдлөлөө хэт хянаж, мэдэрсэн бүх зүйлээ ямар нэгэн логик холбоотой болгох гэж хичээгээд хэрэггүй. Зарим зүйлийг бүх хүнд тайлбарлах албагүй. Та өөрийн шийдвэртээ эзэн байхад болно. Хэдэн жилийн дараа эргээд харахад энэ үе таны амьдралын эргэлтийн алтан цэг байх болно.
Хумх
Та сүүлийн үед юу хийх ёстой болон ёсгүйгээ, хэн байх, үгүйгээ шийдэж сурч байгаа юм байна. Зүрх сэтгэлээ дагахад хамгийн тохиромжтой цаг иржээ. Сэтгэлийнхээ дуудлагаар зорилгынхоо төлөө яваарай. Үнэнхүү зорьсон зорилгынхоо төлөө яваа цагт хийж буй ажил тань ял мэт санагдахгүй. Та нарын зарим нь ажлын байран дээр ёс зүйн асуудалд орж, хямарч магадгүй. Энэ нь нэг талаасаа юун дээр гацаад байгаагаа олж харах сайхан боломж. Буулт хийх ёстой зүйлс байдаг гэдгийг санаарай. Хаалттай хаалганы цаана юу байгаа бол? Таныг амьдралынхаа шинэ хуудсыг нээх цаг болсон гэж бодож байна. Алсын хараагаа тодорхой болго.
Загас
Энэ сар бол таны сар. Хамгийн их айж явдаг зүйл тань таньд юу өгч чадах вэ гэдгийг эргэцүүлэн бодоорой. Танд одоо байгаагаас тань илүү нөөц боломж бий. Олон жилийн турш та энэ түвшинд бэлтгэгдсэн гэдгээ санаарай. Дотоод дуу хоолойгоо сонсвол юу хийж чадах, чадахгүйг тань хэлээд өгнө. Хуучин хэв маягаасаа салахыг зөвлөе. Өөртэйгөө сайн ажилла. Байгальд цагийг өнгөрөөж, сэтгэл санаагаа сэргээ. Хааяа ч гэсэн зүгээр л нар жаргахыг ажиглаж, амьдралын баяр баяслын тухай ном унш. Материаллаг болоод сэтгэл санааны тэнцвэртэй байдалд суралц.
Холбоотой мэдээ