С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр Ардчилсан намыг наймаалцаж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр Ардчилсан намыг наймаалцаж байна

С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр Ардчилсан намыг наймаалцаж байна

УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү өнөөдөр /2022.11.02/сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "2020 оны зургадугаар сарын 24-нөөс хойш С.Эрдэнэ гэдэг хүнийг Ардчилсан намын даргаас чөлөөлөх асуудал яриад өнөөдрийг хүртэл бүрэн шийдэж чадахгүй байгаа. Яагаад энэ асуудлыг шийдэж чадахгүй удсан бэ гэвэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга тэргүүтэй хүмүүс Ардчилсан намыг өөрийнхөө хувийн компаниар, найз нөхдөөрөө, дүү нараараа өмчилж авах гэсэн увайгүй үйлдэл явуулсан учраас бид шүүхийн маргаануудад оролцоод асуудлаа шийдсэн. Шүүхээр шийдүүлсэн учраас дараагийн алхмаа хийх шаардлагатай учраас Үндэсний бодлогын хорооны гишүүдээ цуглууж, дараагийн шинэ даргаа, бүтцээ гаргаж ирэх ажиллагаа явагдаж байгаа.

Улстөрч болгонд ёс зүй байх ёстой. Улстөрч болгон аливаа албан тушаалыг өгч чаддаг, авч чаддаг байх ёстой. Өөрөөр хэлбэл, намын дүрэмд аль ч намын дарга дөрвөн жилдээр сонгогддог. Сонгуульд ялбал үргэлжлүүлээд сонгогдоод ажилладаг. Өнөөдөр ямар асуудал үүсээд байна вэ гэхээр Улсын дээд шүүх манай намын дүрмийг хараад С.Эрдэнэ гэдэг хүн намыг төлөөлөх эрхгүй юм байна. Дөрвөн жилийн хугацаа нь дууссан байна, намаа сонгууль ялуулаагүй учраас цаашид сонгогдох боломжгүй юм байна, итгэмжлэлтэй төлөөлөгч байхгүй учраас гаргаж ир гэсэн.

Гэтэл дээр байгаа Х.Баттулга, С.Эрдэнэ хоёр хоорондоо хуйвалдаан хийж Ардчилсан намыг хувийн компани болгох гээд байна. Хувийн компани шиг намд байхад ямар хүнд байдгийг би мэднэ. МАХН-д байхад мянган мянган ахмадууд намынхаа төлөө байхад дарга нь гэрээ гэдэг нэрээр намаа зарсан. Гишүүдийн хэнээс ч асуугаагүй. Тэрэн шиг С.Эрдэнэ, Х.Баттулга хоёр эрүүгийн хэрэгт барьцаалагдсанаасаа болоод Ардчилсан намаар тоглоод байна. Одоо энэ хоёр нөхрийг боль гэж хэлмээр байна.

С.Эрдэнэ мэдэгдэл хийхдээ Х.Батулга гэж хүнийг төмөр замын гэмт хэрэгт холбоотой, Оросын тагнуул, Оросоос 20 сая ам.доллар оруулж ирсэн гэсэн. Хэвлэл мэдээллээр цацагдсан. Энэ мэдээлэлтэй нь холбөогдуулж бид Х.Баттулгыг хуулийн багйууллагаар шалгуулахаар  өгсөн. Нэлээн ноцтой зүйлүүд сонсогдож байгаа.

Сонгуулийн үед энэ хүмүүсээр бид удирдуулахгүй. Бид өмнөх сонгуулиар хүнд нөхцөл байдалд орж байсан. Ардын нам юу хийж байсан билээ.  УИХ-ын сонгуулийн хугацаанд нэр дэвшигч бүрэн эрхтэй. Гэтэл Ардчилсан намаас нэр дэвшигчдийг барьж хорин, 10 тэрбум, 20 тэрбумыг барагдуул гэж банкинд ч байхгүй мөнгийг нэхэмжилсэн.

Ирэх 2024 оны сонгуульд бид Ардчилсан намаас ямар ч гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүсийг нэр дэвшүүлэхээр ажиллаж байна.

С.Эрдэнэ гэдэг хүний Ардчилсан намын даргаар ажиллах хугацаа нь дууссан байгаа. Хуулийн байгууллагаас бид лавлагаа хүссэн. Мөн түүнтэй  хамтран гэмт хэрэг хийсэн этгээд нь гурван шатны шүүхээр ял авсан гэдэг ноцтой мэдээллийг бид авсан. Энэ үнэн үү гэдгийг тогтоолгохоор лавлагаа хүссэн байгаа. Хүнд байдалтай болоод ирэнгүүт хувийн компани шиг Ардчилсан намыг зарах гээд өөрийгөө дарга шиг харагдуулах гээд байгаа юм уу, тэрийг бид мэдэхгүй.

Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоор даргаа тодруулна. Намын шинэ дүрмээ Улсын дээд шүүхэд өгөөд батлуулчихсан байгаа. Тийм байтал дүрмийн бусаар хурал зарлалаа. Энэ хүн өглөө нь босоод орой нь хурал зарлалаа гээд дур зоргоор юм хийдэг. Тэвчээд хүлээгээд байхаар өөрөө муулаад байсан хүнтэйгээ тэврэлдээд авч байгаа.

Х.Баттулга, С.Эрдэнэ ялгаагүй нэрээ цэвэрлээд ороод ир, С.Баярцогт шиг.

Тун удахгүй Үндэсний бодлогын хорооны хурал зарлагдах гэж байгаа үед намын гишүүдийг хагалган бутаргах үйл ажиллагаа явж мэдэхээр байна. Энэ ажлыг Ардын намаас зохион байгуулж болзошгүй байна. Судалгаагаар тус намын ретинг унасан байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж