Эрх нь зөрчигдсөн гэх хүүхдүүдийн мэдээлэл худлаа байжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Эрх нь зөрчигдсөн гэх хүүхдүүдийн мэдээлэл худлаа байжээ

Эрх нь зөрчигдсөн гэх хүүхдүүдийн мэдээлэл худлаа байжээ

Олон нийтийн цахим хуудаст нэгэн иргэн хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ асуудлаар цагдаагийн байгууллага болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас шалгалтын ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, өчигдөр /2022.11.01/ орой иргэн Н.Ж өөрийн цахим хуудастаа чингэлэгт Чингэлтэй дүүргийн Дэнжийн 1000 хэсэгт чингэлэгт орхигдсон хүүхдүүдийн эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсэн юм. Энэ асуудлыг шалгах ажил ямар явцтай байгааг холбогдох албаныхнаас тодрууллаа.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өгсөн мэдээллээр "Эхний ээлжид чингэлэгт байгаа хүүхдүүдийн асуудлыг хаана, хэзээ гэдгийг тогтоохоор Хүүхэд хамгааллын хамтарсан баг ажиллаж байна.

Уг постыг анх оруулсан иргэнтэй холбогдоход "Би зүгээр л фэйсбүүк дээр байсан мэдээллийг түгээсэн, хаана гэдгийг нь мэдэхгүй" гээд өөрийн фэйсбүүкийг устгасан.

Тиймээс дахиж холбогдож чадаагүй. Ямартай ч хүүхдүүдийн асуудлыг тогтоохоор ажиллаж байна" гэлээ.

Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад эхний ээлжид хүүхдүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсэхийг тогтоож, хуулийн дагуу шалгалтын ажил үргэлжилнэ гэв.

Хамтарсан багт ГБХЗХГ-ын төлөөллөөс гадна хорооны Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, өрхийн эмч, хэсгийн ахлагч, олон нийтийн байцаагч зэрэг ажилладаг байна. Тус баг хүүхдийн хувийн хэргийн 14 төрлийн маягтын дагуу мэдээллийг хүлээн авч, бүртгэл хөтөлж, нэгтгэн мэдээллийн сан үүсгэх аж. Үүний дараагаар нөхцөл байдлын үнэлгээ хийж хүүхдүүдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодорхойлно гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж