Англи, Австралийн тамхидалтыг бууруулсан нотолгоонд суурилсан анагаах ухааны талаар өнөөдөр /2022.11.02/ мэдээлэл хийлээ. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хувьд тамхины сурталчилгааг олон нийтийн газарт байршуулахгүй байх, тамхидалтын эсрэг үр дүнтэй ажиллах талаар эрчимтэй арга хэмжээг авч ажилладаг байна. Тиймээс Монгол Улс ч мөн тамхидалтын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай аж.
“Тамхигүй маргаашийн төлөө” ТББ-ын төлөөллийн хэлж байгаагаар:
-Тамхины хор хөнөөлөөр нас барж байгаа хүмүүсийн тоо өдөр бүр өсч байна. Хэрэв тамхины хор хөнөөлийг бууруулах зорилго тавьж байгаа бол заавал гадаадын бусад улс орноос туршлага судлах нь зөв.
Тухайлбал, Их Британид Тамхины тухай хууль батлагдаагүй байхад жилд 74 мянган тамхинаас хамааралтай нас барж байсан.
Английн үндэсний эрүүл мэндийн судалгаагаар жилд хагас сая хүн зөвхөн тамхинаас болж эмнэлэгт хэвтдэг. Мөн татвар төлөгчид тэдгээр хүмүүсийг эмчлэхэд татаас төлдөг гэсэн үг. Гэхдээ хуультай болсноор Их Британийн тухайд нийт хүн амын 15 хувь тамхинаас хамааралтай болж буурсан. Хэрэв Тамхины тухай хуулиар хариуцлагыг чангатгаж өгвөл иргэд эрүүл мэнддээ анхаарч, олон нийтийн газарт дам тамхидалт үүсэх нь ч буурна. Үүнд Засгийн газраас гадна иргэдийн оролцоо чухал.
Янжуур тамхи зэрэг нийт тамхины хэрэглээнд анхаарах зайлшгүй шаардлагатай. Хүнийг донтуулж байгаа никотин гэх агууламжтай тамхины хэрэглээг бууруулах олон улсын гол туршлага бол "Vape" байгаа. Энэ нь тамхины сурталчилгаа биш. Иргэдийг зохист хэрэглээгээр дамжуулж хорт зуршлаас салгах арга юм.