Итэвоны үймээнээс үлдсэн эд зүйлсийг дэлгэжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Итэвоны үймээнээс үлдсэн эд зүйлсийг дэлгэжээ

Итэвоны үймээнээс үлдсэн эд зүйлсийг дэлгэжээ

Өмнөд Солонгосын Сөүл хотод сүнсний баяр тэмдэглэхээр цугласан залуус нарийн гудамжинд шахцалдаж, чихцэлдсэнээс болж олон хүн нас барсан. Үймээний дараа Итэвоны гудамжинд үлдсэн эд зүйлсийг цуглуулан, спорт зааланд дэлгэжээ. Волейболын тэмцээн болон бусад олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг Вонхёро спортын төвд үлдсэн эд зүйлсийг дэлгэв. Эмгэнэлт явдал дөнгөж дууссаны дараа аврагчид цогцсуудыг тус төв дээр мөн авчирсан.

Хохирогчдын ар гэрийнхэн спорт зааланд очиж, амь үрэгдэгсдийнхээ эд зүйлсийг таньж авч байна. Үлдсэн эд зүйлсийн дунд загвар зохион бүтээгчийн үнэтэй цүнх, пүүз, чихэвч, гадаад пасспорт зэрэг байна.

Итэвонд үймээн эхлэхээс өмнө буюу орон нутгийн цагаар 18:34 цагт цагдаагийн газарт дуудлага иржээ. Тодруулбал, түргэн тусламжийн 112 дугаарт нэгэн хүн залгаж, “Хамилтон зочид буудлын хажууд олон хүн үймж байна, хяналт тавихгүй бол болохгүй нь” гэж хэлсэн. Гэвч тэр шөнө цагдаа нар хангалтгүй ажиллажээ. Тэд үймээн самуунд ямар ч бэлтгэлгүй байсан гэж үзэж байна.

Өмнөд Солонгосын Цагдаагийн газрын дарга өчигдөр /2022.11.01/ өглөө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч чадаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч уучлал гуйжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж