Монголбанк 2022 оны аравдугаар сард 2,196.8 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 17.2 тонн үнэт металл худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 5 хувиар буурсан үзүүлэлт аж.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 2,260.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,234.3 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны аравдугаар сард дундаж үнэ 189,179 төгрөг байв.
Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/10)
Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ (2022.10)
Холбоотой мэдээ