Хогны машин ашиглаж давс цацахгүй гэж хотынхон амлав

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Хогны машин ашиглаж давс цацахгүй гэж хотынхон амлав

Хогны машин ашиглаж давс цацахгүй гэж хотынхон амлав

Цайны данх, шанага бариад замын нөхөөс хийж буй зам засварынхны зураг өнгөрсөн жил олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулсан. Гэтэл өвөл нь хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдаж байв. Ийм дүр зураг Монголоос өөр хаана ч байхгүй биз.

Харин энэхүү үйл явдлуудаас ичсэн үү, санаа зовсон уу энэ жил ямартай ч дээрх үзэгдэл дахин давтагдахгүй гэдгийг хотынхон амаллаа.

Нийслэлийн удирлагууд нь төв байраа Яармаг руу нүүлгэхэд 1.5 тэрбум төсөвлөж байхад тохижилт үйлчилгээний ажилчид нь гараараа давс цацаж явсаар хэдэн жилийг дамнав. Техник технологи хөгжиж, улам боловсронгуй болж буй энэ цаг үед энэ бол эмгэнэл гэлтэй. Уг нь хотын удирдлагуудад нийтийн гудамж талбай цэвэрлэх, хот тохижилтын машинаа нэмэх бүрэн боломж бий.

Замынхаа халтиргааг арилгах сэтгэл нь сайхан ч зорилго нь аргаа зөвтгөхгүй байгаа жишээ олон бий.

Тэдгээрийн жишээ нь их хэмжээний цас орж, хот, тохижилтынхон цагийн хязгааргүй ажилласан өдөр техник хангамжгүйн улмаас ажилчдаараа механик давс цацуулсан. Энэ зургийг хараад ёгтлох нэгэн байхад ийм байгаадаа харамсах хүн цөөнгүй байв. Тэр ч бүү хэл хогны машины ард хоёр хүн суугаад зам дээр давс цацаж буй асуудалд Тээврийн цагдаагийн алба нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн учраас Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүртэл тооцсон байдаг.

Угтаа хариуцлагыг чангатгах гэхээс илүүтэй хариуцсан ажилдаа дарга нар нь сэтгэлтэй хандвал зориулалтын техник хэрэгслийг авах төсөв хангалттай бий. Одоогийн байдлаар нийслэлийн хот тохижилт үйлчилгээний газарт 53 тээврийн хэрэгсэл байдаг бөгөөд үүнээс өвлийн улиралд зориулсан тоноглолтой 13 тээврийн хэрэгсэл байдаг аж. Гэсэн ч тэдгээр машин, техник хангамжийн хүрэлцээ нийслэлд хүрэлцдэггүй байна. Хот тохижилтын газраас тодруулахад “Өнгөрсөн жил их хэмжээний цас орж, хот, тохижилтынхон цагийн хязгааргүй ажилласан өдөр техник хангамжгүйн улмаас ажилчдаар давс цацуулж байсан.

ТҮК-д парк шинэчлэлтийн зардал тусгаж өгөөгүй учир техник хангалтгүй байгаа учраас үүнээс өөр арга байгаагүй. Энэ жил харин дүүргүүд давс цацах шинэ техниктэй болсон.

Тиймээс дахин механик аргаар давс цацуулахгүй байх зохицуулалт хийж ажиллаж байгаа” гэсэн юм.

Нийслэлээс төсөв санхүүг жил бүр баталдаг атал улирлын чанартай ажилдаа сүүлийн 5-6 жил анхаарч, парк шинэчлэл хийгээгүй хэвээр байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж