Журам батлагдтал торгуультай машиныг хэвийн нэвтрүүлнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Журам батлагдтал торгуультай машиныг хэвийн нэвтрүүлнэ

Журам батлагдтал торгуультай машиныг хэвийн нэвтрүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн аравдугаар сарын 8-ны хурлаар товчоодыг цахимжуулах талаар танилцуулсан. Ингэснээр нийслэлийн бүсэд зөрчилтэй автомашин нэвтрэх боломжгүйг мэдэгдсэн билээ. Тодруулбал, энэ сарын 1-нээс эхэлж торгуультай тээврийн хэрэгслийг товчоодоор нэвтрүүлэхгүй гэсэн юм.

Гэхдээ одоогоор журам батлагдаагүй учраас дээрх шийдвэр хэрэгжиж эхлээгүй байна.

Нийслэлийн удирдлагуудын өгсөн мэдээллээр Улаанбаатарын автозамын түгжрэлийг бууруулах, авто замын удирдлагын системийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлууд хийгдэж байна. Өнгөрсөн хавар үндэсний технологийн компаниудтай хамтарч дутагдаж байгаа шинэчлэлүүдийг хэрэгжүүлэхээр хамтын ажиллагааг эхлүүлсэн. Нийт 19 төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаас энэ онд 11 нь дуусна. Эдгээрийн нэг бол авто замын хөдөлгөөн зохицуулалт, удирдлагын системийг цахимд шилжүүлэх юм.

Товчоодыг цахимжуулах ажлыг нийслэлийн Мэдээлэл технологийн газар, Авто тээврийн үндэсний төв хамтран хийж, техник, технологийн хувьд бэлэн болсон.

Нийслэлд нийт найман товчоо бий. Энэ бүгд цахим дугаар танигч төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр зөрчилтэй тээврийн хэрэгслийг нийслэлийн бүс рүү оруулахгүй байх арга хэмжээ авна. Хууль эрх зүйн орчин, журам баталгаажуулах ажлууд хийгдэж байна.

Одоогоор техникийн ажлууд л хангагдсан гэж хэлж болно. Уг журам шинэчлэгдсэний дараа ямар арга хэмжээ, зохицуулалт хийх нь тодорхой болно гэх тайлбарыг өглөө.

Журмын тухайд автомашины цуваа үүссэн нөхцөлд урд байгаа нэг машинд асуудал үүслээ гэхэд ард байгаа бусад машинд чирэгдэл үүсгэхгүй байхаар журмыг боловсруулж байгааг албаныхан мөн онцлов. Шалган нэвтрүүлэх цэгт дугаар нь тэмдэглэгдээд, шаардлага хангаагүй, зөрчилтэй машин гэсэн мэдээллийг цагдаагийн ажилтанд өгч, тухайн товчоон дээр арга хэмжээ авахаар шийдэх зохицуулалттай аж.

Журам батлагдвал:

  • Зам ашигласны төлбөр татвараа төлөөгүй,
  • Техникийн үзлэг оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг нийслэл рүү нэвтрүүлэхдээ авто тээврийн товчоодод төлбөрийг нь төлүүлнэ.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийн тухайд шинэ журам боловсруулж гарах хүртэл товчоодоор нэвтрэх боломжтойг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Нийслэлээс орон нутаг руу гарч буй тээврийн хэрэгсэл товчоогоор гарахдаа бэлэн мөнгөөр төлбөр төлөх шаардлагагүй, шууд нэвтрэх бөгөөд тусгай камер, RFID технологи ашиглан бүртгэж, нэхэмжлэхийг араас нь илгээнэ. Улаанбаатарт зорчиж буй машины 18 хувь нь хөдөө орон нутгийн машин байдаг судалгаа байдаг. Тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас хамааран замын төлбөр бага оврын машины хувьд 20 мянга, том машин 40 мянган төгрөгийг жилдээ төлдөг байсан бол зам тээврийн удирдлагын ухаалаг систем RFID ашиглалтад орсноор нийслэлийн замын төлбөр хураамжийг км тутамд 15 төгрөгөөр тооцож авах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж