Элон Маскийн хөрөнгө 9 тэрбумаар буурав

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Элон Маскийн хөрөнгө 9 тэрбумаар буурав

Элон Маскийн хөрөнгө 9 тэрбумаар буурав

Элон Маск өнгөрсөн Пүрэв гаригт Твиттерийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Энэ үйл явдлын дараа түүний хөрөнгө есөн тэрбум ам.доллараар буурсан гэж “Bloomberg” тооцоолжээ. Түүний хөрөнгө одоо 203 тэрбум ам.доллар болсон бөгөөд энэ нь оны эхэн үеэс 25 хувиар буурсан үзүүлэлт юм. Хөрөнгийн хэмжээ буурсан ч тэр дэлхийн хамгийн баян хүн хэвээрээ байна. Өнгөрсөн оны сүүлээр Тесла компанийн хувьцааны ханш өндөр байсан учир Элон Маскийн хөрөнгө ч дээд хэмжээндээ хүрч, 340 тэрбум болоод байсан.

Твиттерийн шинэ эзэн илүү их мөнгө олох гэж бус хүн төрөлхтөнд туслахыг хичээсэн учраас тус платформыг худалдаж авсан гэж мэдэгдсэн. Твиттер компани сүүлийн гурван жил ашиг орлого муутай байсан бөгөөд 13 тэрбумын өртэй байгаа аж. Тиймээс Элон Маскийн өмнө хэд хэдэн сорилт хүлээж байна. Дижитал зар сурталчилгаа Твиттерийн орлогын 90 хувийг бүрдүүлдэг. Өдгөө дижитал зар сурталчилгааны эрэлт тус платформ дээр буурсан гэх мэдээлэл байна.

Элон Маск алдагдлыг нөхөхийн тулд твиттерийн цэнхэр тэмдгийн төлбөрийг сарын найман ам.доллар болгожээ. Олны танил хүмүүс цэнхэр тэмдгийг өмнө нь үнэгүй авдаг байсан. Элон Маск цэнхэр тэмдгийн хуучин зарчмыг “ноёд ба тариачдын систем” гэж шүүмжилжээ.

Түүнчлэн зардлаа бууруулахын тулд цомхотгол хийж магадгүй юм. Твиттер компани жил бүр борлуулалт, маркетингийн зардалдаа 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг. Үүний дийлэнхийг ажилчдын цалин, тэтгэмжид зарцуулдаг аж.

“Bloomberg”-ийн индексээс харвал зөвхөн Элон Маскаар тогтохгүй бусад үүсгэн байгуулагчийн хөрөнгийн хэмжээ ч буурчээ. Тухайлбал, үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси 380 сая ам.доллар, Саудын Арабын хунтайж Альвалид бин Талал 640 сая ам.доллар тус тус алдсан байна.

Эх сурвалж: BBC, TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж