Пёньян өглөөнөөс хойш 17 пуужинг Өмнөд Солонгос руу харвалаа

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Пёньян өглөөнөөс хойш 17 пуужинг Өмнөд Солонгос руу харвалаа

Пёньян өглөөнөөс хойш 17 пуужинг Өмнөд Солонгос руу харвалаа

НЭМЭЛТ: 16:35 цаг

Вашингтон, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилалтаас үүдэн хоёр Солонгосын хооронд өнөөдөр зөрчил хурцдаж, харилцан пуужингаар харваж байна. Хойд Солонгосын талаас өглөө 6:51 цагт эхний пуужингаа харваснаас хойш одоогийн байдлаар нийтдээ 17 пуужинг БНСУ-ын усан хил рүү харваад байна.

Хойд Солонгос нь өнөө өглөө богино зайн тусгалын гурван пуужинг 6:51 цагаас 8:51 цагийн хооронд харвасан. Үүний хариуд Өмнөд Солонгосын талаас пуужингуудаар харваснаар зөрчил хурцадсан юм.   Улмаар 9:12 гэхэд Хойд Солонгосын талаас янз бүрийн тусгалын 10 пуужинг зүүн, баруун эргээсээ харважээ. Түүнчлэн зүүн эргээс 100 орчим удаа их буугаар хилийн бүс рүү галласан тухай Сөүлийн жанжин штаб мэдээллэв.


НЭМЭЛТ: 14:15 цаг

Хоёр Солонгос өнөөдөр бие биеийнхээ эрэг рүү пуужин харваж, зөрчилдлөө. Пёньяны талаас өнөө өглөө гурван пуужин харвасан нь Өмнөд Солонгосын Сокчо хотын эргээс 60 хүрэхгүй км зайтай газар тэнгист унасан. Үүний хариуд Өмнөд Солонгосын талаас газар агаар ангиллын пуужингууд харвасан нь ойролцоо зайд туссан байна.

Одоогийн байдлаар Хойд Солонгосын талаас зүүн, баруун зүгт багадаа 10 пуужин харваад байгааг Сөүлийн тал мэдээлжээ.


Хойд Солонгос улсаас богино зайн тусгалын гурван баллистик пуужинг тэнгис рүү харваснаар Сөүлийн албаныхан зүүн арлуудад агаарын дайралтын дохиог идэвхжүүлж, довтолгооноос сэрэмжлүүлжээ. Энэ нь хоёр орны харилцаа хурцдаж байгааг илэрхийлсэн үйлдэл гэж ажиглагчид тайлбарлав.

АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан өргөн хүргээтэй цэргийн сургуулилалтыг эсэргүүцэн Пёньяны талаас хоёр орныг "түүхийн хамгийн аймшигтай төлөөсийг төлнө" гэж мэдэгдээд, цөмийн зэвсэг ашиглан буулгаж авахаар заналхийлсэн юм. АНУ, Сөүлийн хамтарсан цэргийн сургуулилалтад байлдааны 240 гаруй нисэх онгоц оролцсон томоохон ажиллагаа болж байна.

Өмнөд Солонгосын жанжин штабаас мэдээлснээр Пёньяны талаас өнөө өглөө зүүн эргийн Вонсан хотоос баллистик пуужингууд харважээ. Пуужингууд Өмнөд Солонгосын зүүн усан хилээс 26 км-т  унасан бөгөөд Уллёнг арлаас баруун хойд хэсэгт 167 км зайтай тэнгист туссан аж.

Солонгосын хойгт сүүлийн саруудад дайсагналцал газар авч, Хойд Солонгос нь цөмийн зэвсгийн хүчин чадалтай хэд хэдэн пуужин туршсан. Гэхдээ зарим шинжээчид Пёньяныг түрүүлж цөмийн зэвсэг ашиглана гэдэгт эргэлзсэн байр суурьтай байна. 

 ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
9
ХахаХаха
6
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж