VS: Төсөв хэмнэлттэй, алдагдалтай

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

VS: Төсөв хэмнэлттэй, алдагдалтай

Энэ долоо хоногийн VS буландаа УИХ дахь бүлгийн дарга нарын 2023 оны улсын төсөвтэй холбоотой эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн  ирэх оны төсвийг нэг их наядын хэмнэлттэй гэж тайлбарлаж байгаа бол АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл төсвийн алдагдал 1.5 их наядын алдагдалтай байгааг мэдээлсэн юм.

О.Цогтгэрэл
АН-ын бүлгийн дарга

Өнгөрсөн бүлгийн хурлуудаар Монголбанкны удирдлагууд болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн газрын мэргэжилтнүүдийг дуудаж, мэдээлэл авлаа. Учир нь улсын төсвийг өргөн барьж хэлэлцэж байна. Эдгээр байгууллагууд тусдаа үйл ажиллагаа явуулдаг хараат бус байх ёстой. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн зөрчилд эдгээр байгууллага ямар байр суурьтай байгааг сонсч, тодруулсан. Бид гурван зүйл дээр хариулт авах гэсэн юм. Ард түмний нэрийн өмнөөс төр хариуцах ёстой Монголбанк, Хөгжлийн банк, Төрий өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулахгүй тооцож байгаад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тайлбар авахад Засгийн газрыг өмөөрч, "бөөрөнхий" хариултыг өгч байна. Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Бодит алдагдлын хэмжээнээс гурав дахин их байна. Энэ бүх асуултад хариулт авч чадахгүй байна. Тиймээс холбогдох байгууллагууд нь хараат бус ажиллах шаардлагыг тавьж, ажиллаж байна.

Д.Тогтохсүрэн
МАН-ын бүлгийн дарга

Юуны өмнө орж ирж байгаа төсөвт давуу тал байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтаа зогсоосон байна. Энэ бол сайн зүйл. Валютын нөөц бүрдүүлэх чиглэлд экспортоо нэмэгдүүлж, анхаарсан байна. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт нь чиглүүлж, ялгавартай хандъя гэж. Сүүлд нь төсвийн алдагдлаа багасгасан байна. Ийм гурав, дөрвөн давуу тал энэ жилийн орж ирсэн төсвөөс ажиглагдаж байгаа юм. Мэдээж сул тал буюу шүүмжлэлтэй хандах зүйл байна. Нэгдүгээрт, мөнгөнийхөө бодлоготой уялдаагүй төсөв орж ирж. 2023 оны тухайд бидэнд хамгийн чухал зүйл нь макро эдийн засгийн асуудал байгаа. Хамгийн түрүүнд валютынхаа нөөцийг яаж нэмэгдүүлэх вэ, инфляцийнхаа түвшинг ямар оронтой тоо руу оруулах уу гэдэг асуудал чухал. Төсвийг дагаад мөнгөний бодлого орж ирсэн. Мөнгөний бодлогоор инфляцийг зургаан хувьд барина гэж орж ирлээ. Өнөөдрийн байдлаар инфляци жаахан буураад 13, 12 орчим хувьтай байна. Үүнийг ирэх онд хоёр дахин бууруулж зургаан хувьтай болгоно гээд ороод ирлээ. Яахав, зургаан хувьд хүргэх зорилго нь сайн байна. Гэвч нөгөө талдаа инфляцийг зургаан хувьд барихын тулд ямар арга хэмжээ авах гэж байна вэ гэдэг нь чухал. Гэтэл төсөв, мөнгөний бодлого нь хоорондоо зөрчилдөж буй зүйл харагдаад байгаа юм. Тодруулбал, инфляциа багасгана гэсэн атлаа зарлага нэмэгдүүлчихсэн байна. Ирэх жилийн төсөв 2.5 их наядын урсгал зардал хийгдсэн байна лээ. Тиймээс миний хувьд ганц л тодорхой санал хэлж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж