Ч.Маралмаад дайруулсан охин эмнэлгээс гарчээ

Хуучирсан мэдээ: 2022.11.02-нд нийтлэгдсэн

Ч.Маралмаад дайруулсан охин эмнэлгээс гарчээ

Ч.Маралмаад дайруулсан охин эмнэлгээс гарчээ

Жолоодох эрхийн үнэмлэхгүй Ч.Маралмаа гэгч урсгал сөрөн долоон авто машин угсруулан дайрч, хоёр хүүхэд мөргөсөн ноцтой ослын хохирогч 12 настай С охин эмнэлгээс гарчээ. Биеийн байдал нь дээрдсэн учраас гэртээ гарсан аж.  Одоогоор гэрийн асаргаанд байгаа гэнэ. Охины баруун өвдөг зүсэгдсэн, шилбэ зулгарсан байсан юм. Охины бэртлийн талаар шинжээч “хөнгөн бэртсэн” гэсэн дүгнэлт гаргасныг аав нь эсэргүүцэж гомдол гаргасан юм.

Ч.Маралмаад холбогдох эрүүгийн хэргийн талаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах талаар ирүүлсэн саналыг тус шүүх 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 14.13 дугаар зүйлийн 1, 8 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагч Ч.Маралмаад Монгол Улсын хилээр гарахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн болно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж