УБ-Дархан чиглэлийн нийтийн вагоны тариф 10,500 төгрөг болжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

УБ-Дархан чиглэлийн нийтийн вагоны тариф 10,500 төгрөг болжээ

УБ-Дархан чиглэлийн нийтийн вагоны тариф 10,500 төгрөг болжээ

Төмөр замын тээврийн тариф өнөөдрөөс /2022.11.01/ эхлэн нэмэгдэх талаар та бүхэндээ өмнө мэдээлж байсан. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг "Шударга Өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар"-ын зөвшөөрлийн дагуу УБТЗ-аар зэс, зэсийн баяжмал тээвэрлэх тарифыг 20 хувиар, төмрийн хүдэр тээвэрлэх тарифыг 15 хувиар, жонш тээвэрлэх тарифыг 15 хувиар, экспортын нүүрс тээвэрлэх тарифыг 20 хувиар, орон нутаг болон олон улсын харилцааны зорчигч тээврийн тарифыг 50 хувиар тус тус индексжүүлсэн байна.

Зорчигч тээврийн тарифын хувьд 2017 оноос хойш индексжүүлэлт хийгээгүй.  Өмнө нь мөрдөгдөж байсан тариф болон индексжүүлсэнээр орон нутгийн зорчигч тээврийн хувьд дараах өөрчлөлт оржээ.

Нийтийн вагоны үнэ

  • Улаанбаатар – Дархан чиглэлд 7500 төгрөг байсан бол одоо 10,500 төгрөг,
  • Улаанбаатар – Шарын гол чиглэлд 8400 төгрөг байсан бол одоо 11,900 төгрөг,
  • Улаанбаатар – Эрдэнэт чиглэлд 9600 төгрөг байсан бол одоо 13,650 төгрөг,
  • Улаанбаатар – Сүхбаатар чиглэлд 9100 төгрөг байсан бол одоо 12,900 төгрөг,
  • Улаанбаатар – Чойр чиглэлд 7300 төгрөг байсан бол одоо 10,200 төгрөг,
  • Улаанбаатар – Замын-Үүд чиглэлд 13,000 төгрөг байсан бол одоо 18,750 төрөг,
  • Улаанбаатар – Сайншанд чиглэлд 10,400 төгрөг байсан бол одоо 14,850 төгрөг болж тус тус нэмэгджээ.

Ийнхүү өмнөх үнэ өнөөдрөөс эхлэн 50 хувиар нэмэгдсэн байна.

Б.Нарангоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж