АНУ: Украин дахь зэвсгүүдээ шалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

АНУ: Украин дахь зэвсгүүдээ шалгаж эхэлжээ

АНУ: Украин дахь зэвсгүүдээ шалгаж эхэлжээ

Украины цэргүүд барууныхнаас авсан зэвсгээ зөв ажиллуулж байгаа эсэхийг АНУ-ын хүчин газар дээр нь шалгаж эхэлжээ. АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан энэ талаар өчигдөр /2022.10.31/ мэдэгдсэн боловч шалгалт чухам хаана явагдаж буйг хэлээгүй байна. Гэхдээ байлдааны фронт дээр шалгалт хийх боломжгүй, аюулгүй байдлын нөхцөл зөвшөөрөгдсөн газар л очно гэжээ.

АНУ-ын Төрийн департментаас өнгөрсөн долоо хоногт зарласан кампанит ажлын хүрээнд энэ ажил үргэлжилж байна. Цаашлаад энэ ажлын зорилго нь Украинд өгсөн зэвсгийг орос цэргүүд болон бусад хэт даврагч бүлгийн гарт оруулахгүй байх юм. Украины албаныхан ч зэвсгийн хуваарилалтын мэдээллээ ил тод хуваалцаж, шалгалтыг дэмжиж буй аж. Харин АНУ-ын цэргийн хүчин Украины нутаг дэвсгэрт аливаа байлдааны үүрэг гүйцэтгэхгүй гэж ерөнхийлөгч Жо Байден хэлжээ.

Конгрессын гишүүд Украинд нийлүүлсэн олон тэрбум долларын зэвсэг хэрхсэн талаар байнга асуудаг. Гэвч засгийн газар нөхцөл байдлаас шалтгаалаад хийж буй ажлаа дэлгэрэнгүй тайлагнахаас татгалзсаар иржээ. Газар дээр нь хяналт шалгалт хийх нь АНУ-ын зэвсэг нийлүүлэлтийн гэрээ хэлэлцээрийн нэг хэсэг юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж