БЭТ: "Эрдэнэс Тавантолгой"-н 5 даргыг халсан нь үнэн

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

БЭТ: "Эрдэнэс Тавантолгой"-н 5 даргыг халсан нь үнэн

БЭТ: "Эрдэнэс Тавантолгой"-н 5 даргыг халсан нь үнэн

“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг өнгөрсөн долоо хоногт /2022.10.27/ ажлаа хүлээлгэн өгсөн. Үүний дараагаар тус компанийн таван даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг өчигдөр /2022.10.31/ гаргаад буй. Энэ талаар тус компанид ажиллаж буй Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ буюу Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатаас тодруулахад "Эрдэнэс Тавантолгой" компанийн таван даргыг хариуцлага алдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь үнэн" гэв.

Тодруулбал, өнгөрсөн Баасан гаригт Хүний нөөцийн хэлтсийн дарга н.Ариунзаяаг чөлөөлсөн. Харин өчигдөр /2022.10.31/ Дотоод хяналт эрсдлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Уул уурхай, технологийн газрын дарга Д.Уужимсанаа, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.Амгаланбаатар, Худалдан авалтын газрын дарга М.Бат-Эрдэнэ, Ерөнхий нягтлан бодогч н.Алтанцэцэг нарыг чөлөөлжээ. Эдгээр албан тушаалтнууд их хэмжээний мөнгийг үндэслэлгүйгээр бусад компани руу шилжүүлсэн байж болзошгүй байгаа аж.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоох шийдвэрийг гаргасан. Засгийн газрын тогтоолын дагуу тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилсон юм.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг даалгасан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ЗөвЗөв
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж