Хорих ангид ял эдэлж байсан 64 настай иргэн өвчний улмаас нас барсан гэв

Хуучирсан мэдээ: 2022.11.01-нд нийтлэгдсэн

Хорих ангид ял эдэлж байсан 64 настай иргэн өвчний улмаас нас барсан гэв

Хорих ангид ял эдэлж байсан 64 настай иргэн өвчний улмаас нас барсан гэв

Хорих ангид ял эдэлж байсан 64 настай иргэн өчигдөр /2022.10.31/  амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ.  Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар зургаан жил хорих ял шийтгүүлсэн Ц нь 2020 оны гуравдугаар сарын 18-ны өдрөөс 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байсан.  Талийгаач нь энэ оны аравдугаар сарын 25-ны  өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт “Тархины судасны нуруу суурийн артерийн бүсийн цус тасалдах харвалт, хурцавтар үе, дух, чамархай, зулай дагзны дэлбэнгийн хуучин гэмтэл, няцрал болон харвалтын дараах олон тооны өөрчлөлт, зүрхний архаг дутагдал, хэм алдагдал, артерийн даралт ихсэх өвчний хоёрдугаар зэрэг өндөр эрсдэлтэй” гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлж байжээ. Улмаар өвчний улмаас хорих ангид нас барсан "гэх мэдээллийг өглөө.

Ц өмнө нь цусны даралт ихсэх, зүрхний архаг цус хомсрох, зүрхний хэм алдагдал, бамбай булчирхайн бахуу зэрэг архаг хууч өвчтэй байсан ба 2019 онд зүүн дунд чөмөг хугарч, суга таяг, тэргэнцэр хэрэглэж эхэлсэн. Мөн 2022 оны хоёрдугаар сард 401 дүгээр хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлгийн зүгээс Ц-г өвчний учир ялаас чөлөөлөх саналыг хүргүүлсэн боловч Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нарын зүгээс ял эдлэх чадвартай гэсэн дүгнэлтийг гаргаж байсан аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж