Цэргийн албанд шинээр татагдсан орос цэргүүд согтуурхаж, эмх замбараагүй байдал үүсгэсэн тул торонд хоригджээ. Цэргийн сургуулилалтын хуаран дээрээ тэд зодоон цохион хийж буй бичлэг цахим орчинд тарсан байна. Болсон явдлыг тодруулбал, Сибирийн Юрга хотод байрладаг 74 дүгээр гвардын мото буудлагын бригадын хугацаат цэргийн алба хаагчид болон шинэ цэргүүдийн хооронд сөргөлдөөн гарчээ.
Энэ үйл явдал нь Путины дайн хэчнээн эмх замбараагүй байгааг харуулсан гэж “Daily star” хуудас онцолжээ. Цэргүүдийг салгахад тагнуулынхан болон цагдаагийнхан гар бие оролцсон байна.
Дашрамд дурдахад, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн Баасан гаригт хэсэгчилсэн цэрэг татлагыг албан ёсоор зогсоож байгаагаа зарласан. Учир нь зорилтот 300 мянган цэргээ бүрдүүлж дууссан гэв. Эндээс 82 мянган цэргийг Украинд илгээсэн бол 210 мянга гаруйг нь бэлтгэлд хамруулж байгаа аж. Ирээдүйд дахин цэрэг татлаа гэхэд сайн дурынхан юм уу мэргэжлийн армийнхнийг элсүүлнэ гэж Шойгу хэлжээ.
Мөн хэсэгчилсэн дайчилгааны үеэр 2000 гаруй хүн баривчлагдсан гэх мэдээлэл байна. ОХУ-ын армийг шүүмжлэх нь гэмт хэрэгт тооцогддог гэх үндэслэлээр тэд баривчлагджээ.
Эх сурвалж: DAILY STAR, NPR
Холбоотой мэдээ